Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн гэсэн тооцоо бий. Гэвч хаврын улиралд мах хомсдож, үнэ өсдөг жишиг бий. Тиймээс нийслэл хотын иргэдийг хямд өртөгтэй махаар хангах зорилгоор жил бүр мах нөөцлөх арга хэмжээг авдаг. 2019 оны улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг тусгаж мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий долоон аж ахуйн нэгжээс нийт 4000 тонн мах бэлтгэж нөөцөлсөн байна. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулбал маш бага мах нөөцөлсөн ажээ.
Тэгвэл нөөцийн мах ирэх даваа гаригаас/2019.04.15/ худалдаанд гарч эхлэх юм. Нөөцийн махны жижиглэнгийн үнэ одоо зарагдаж буй махнаас хямд байх бөгөөд
- үхрийнх нэг килограмм нь - 7200,
- хонины мах - 6000,
- ямааны мах - 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.