Жил бүрийн 3-р сарын 20-оос 6-р сарын 10-ны өдөр хүртэл, мөн жил бүрийн 09-р сарын 20-ны өдрөөс 11-р сарын 10-ныг дуустал хугацааг “Түймрийн аюултай үе” буюу тухайн газарт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэдэг.
Яг өдийд хуурайшилтын оргил үе учир түймэр гарах эрсдэл ч нэмэгджээ. Өчигдөр /2019.04.13/ л гэхэд Богдхан уулын дархан цаазат газарт түймэр гарч Онцгой байдлын албаныхан унтраасан юм.
Тиймээс аялал, зугаалгаар явж буй иргэд, хөдөлмөрчид ил задгай гал гаргахгүй байх, унаж яваа автомашин, мотоциклийнхоо яндангаас оч хаяж байгаа эсэхийг нягтлах, үнс нурмаа таггүй саванд хийж орхихгүй байх зэргээр анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ОБЕГ