Хөгжлөөрөө дэлхийн шилдгүүдийн дунд зүй ёсоор багтдаг Сингапур улсын Чанги олон улсын нисэх буудал дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээг хийжээ. Чанги нисэх буудлын усан оргилуур 40 метрийн өндрөөс урсдаг аж. Бараг долоон давхар барилгатай дүйцэхүйц өндөр хиймэл хүрхрээд 500,000 литр борооны ус зарцуулдаг байна. Rain Vortex нэртэй дээвэр дээр цугласан борооны усыг ашиглаж буй шинэхэн хүрхрээг сонирхож мянга мянган зочин нисэх буудлыг зорих болжээ. Шөнийн цагт бороон хүрхрээ гэрлийн хугарлаар илүү үзэсгэлэнтэй харагддаг байна.