СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Далай ламын бие илаарьшиж эмнэлгээс гарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамцын бие чилээрхэж энэ долоо хоногт Энэтхэгийн нийслэл Дэли хотын эмнэлэгт хэвтсэн юм. Тэгвэл түүний бие сайжирч эмнэлэгт гурав хоног хэвтэн эмчлүүлж дуусаад гарсан байна. 

Түвдийн оюун санаа, шашин соёлын удирдагч тэрээр АР агентлагт өгсөн ярилцлагадаа "миний бие бараг хэвийн болсон" гэжээ. Энэ жил түүний цөллөгт явж Энэтхэгт ирсний 60 жилийн ой тохиож байгаа юм. 83 насыг зооглоод буй Түвдийн Буддын шашны тэргүүн 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж дэлхийн нийтэд дуу хоолойгоо хүргэж ирсэн ч ойрын жилүүдэд нам жим байх болжээ гэж эх сурвалжууд дурдаж байна.

Далай ламыг насан өндөр болсон тул түүний хойд дүрийг Хятадаас тодруулна гэж Бээжингийн эрх баригчид өнгөрсөн сард мэдэгдсэн. Гэвч Далай лам хариуд нь Хятадын тодруулсан дүрийг Түвдүүд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм.

 

Эх сурвалж: www.bbc.com 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.