LIVETV дэлхий дахинд болж өнгөрсөн үйл явдлуудыг долоо хоног бүрийн онцлох гэрэл зургуудаар тоймлон хүргэж эхэлсэн билээ. Энэ долоо хоногт дэлхийн шинжлэх ухааны түүхэнд онцлууштай чухал үйл явдал болсон нь галактикийн хар нүхийг анх удаа телескопт буулгаж зургийг нь авсан явдал юм. Урьд өмнө төсөөлж ч байгаагүй, боломжгүй гэж бодож байсан төслийн томьёоллыг 29-хөн настай залуу докторант бүсгүй Кэти Боумэн хийж, удирдан явуулсан нь хамгийн их анхаарал татаж байлаа.
Эх сурвалж: www.reuters.com