СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Агаарын бохирдлыг бууруулах биш арилгах боломжтойг онцоллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Агаарын бохирдол гэх айдас хүйдэс улиран одлоо. Гэвч долоон сарын дараа дахиад л хортой агаараар амьсгалж эхэлнэ. Улсын болон гаднын хөрөнгө оруулалтаар жил бүр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажил хийдэг ч бодит үр дүн харагдахгүй Улаанбаатарчууд бид эрүүл мэндээрээ хохирч үлдэж байгаа билээ. Тэгвэл.

“Gascom” ХХК-ийн ерөнхий захирал С.Хүрэлбаатар “Хийн халаалтыг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах биш арилгах боломжтой” хэмээв

Тэгвэл өнөөдөр агаар болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг хувийн аж ахуйн нэгжүүд болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нар “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна. Цаашид аж ахуй нэгжүүд агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ямар ажил хэрэгжүүлж байгааг сонсон төр засгаас дэмжих боломжтой эсэхийг судлахаар болсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр . Тэрбээр хийн халаагуурыг төр засаг дэмжих юм бол гаднын шийдлийг нутагшуулан хямд өртгөөр гэр хорооллын айл өрхүүдийг хийн халаагууртай болгох боломжтой. . Тухайн айлын хүмүүс зөвхөн халаагуураа асаах, унтраах товч дарна бусдыг нь манай компани хариуцах юм” гэсэн юм.

Сайжруулсан түлш борлуулж эхэлнэ гэдэг нь агаарын бохирдлыг “арилгах, бууруулах” шийдвэр биш зүгээр л төсвийн мөнгийг өөр хэлбэрээр зарцуулах шийдэл юм

Хэлэлцүүлэгт оролцсон аж ахуй нэгжүүдийн хувьд төр засаг агаарын бохирдлыг бууруулахад даацтай шийдвэр гаргахгүй, өнгөцхөн, төсөвлөсөн мөнгөө хий дэмий зүйлд зарцуулж байна. . Цахилгаан халаагуур хэрэглэхийг зөвлөж байгаа ч цахилгааны хүчин чадал хүрэхгүй, өртөг өндөр байгаа энэ үед хийн халаагуурыг төр засаг дэмжих юм бол агаарын бохирдлыг бууруулах биш арилгаж чадна хэмээн хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн оролцогчид онцлон ярьсан юм.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.