Америкийн дуу хөгжмийн ертөнцөд хүнд гарз тохиож алдарт рэппер Nipsey Hussle бусдын гарт буудуулж амиа алдсан билээ. Дэлхийд нэр хүндтэй уран бүтээлчид, улс төрчид төдийгүй рэпперын шүтэн бишрэгчид түүнтэй салах ёс гүйцэтгэн хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдлээ.
Тэрээр ирээдүйтэй чадварлаг уран бүтээлч залуу рэпперээс гадна нийгмийн идэвхтэн, сайн үйлсийн хандивлагч, хоёр хүүхдийн аав, эцэг эхийнхээ хайртай хүү нь байсан юм. Пүрэв гарагт гурван цаг үргэлжилсэн хүндэтгэлийн арга хэмжээнд Hussle-ын сүйт бүсгүй Лаурен Лондон, дотны найз Snoop Dogg, дуучин Бионси түүний нөхөр Jay Z зэрэг нэр хүндтэй эрхмүүд оролцжээ.
2009 онд попын хаан Майкл Жэксонтой салах ёс гүйцэтгэж байсан Staples Center-т рэппер Hussle-ыг алсан замд нь үдэхэд 21,000 хүн цугласан ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама эмгэнэл илэрхийлсэн зурвас илгээснийг уншжээ.
Рэпперийн ээж “Миний хүү бол агуу эр хүн байсан юм. Тэр бол домог” хэмээн өгүүлжээ. Түүний найз бүсгүй Лондон “би урьд өмнө хэзээ ч ийм шаналал мэдэрч байгаагүй. Тэр бол ид шид, ховор эрдэнэ” гэсэн байна. Hussle-д хүндэтгэл үзүүлсэн хамгийн сүүлчийн алдартан Стиви Вондер байсан юм.
Рэппер Nipsey Hussle-ын жинхэнэ нэрийг Эрмиас Асгедом гэдэг Хойд Африкийн Эритрей улсаас гаралтай, 1985 оны наймдугаар сарын 15-ны өдөр төрсөн Америкийн иргэн юм.
Эх сурвалж: www.theguardian.com