СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Баасанхүү: Оюутолгой компанийн гадаад ажилчин 10 000$, монгол ажилчин 2-6 сая төгрөг авч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

- УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Оюутолгой компанийн ажилчдын цалингийн зөрүүний асуудлаар тодруулга авлаа -

- Та Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Дүгнэлтээ ҮАБЗ-д өгчихсөн гэсэн. Гэтэл таг чимээгүй болчихлоо. Ажлын хэсгийн дүгнэлтээр ямар ямар асуудлууд гарч ирсэн бэ?

- Та бүхэн санаж байгаа бол Оюутолгойн ажлын хэсэг байгуулахдаа гурван асуудлыг хөндөж ярьсан шүү дээ.

Нэгдүгээрт Энэ гэрээ ашиггүй гэрээ байна.

Хоёрдугаарт, Тохирсон ашгаа өгөхгүй байна.

Гуравдугаарт, Гэрээ заалтуудаа баримтлахгүй байна.

Таван дэд хэсэг доторх "Хөдөлмөрийн аюулгүй байдал болон ажилчдын нөхцөл байдлыг дүгнэх" дэд хэсгийг би ахалсан. Би хоёр удаа Оюутолгойн удирдлагуудад хандаж яаралтай мэдээлэл гаргаж өг гэсэн. Манай ажлын хэсэг хэд хэдэн удаа очиж ажилласан.

Ажилчдын цалингийн мэдээлэл гаргаж өгсөн. Илүү тодорхой мэдээлэл өгөөгүй учраас манай дэд ажлын хэсгийнхэн тус компанийн нийгмийн даатгалын санд өгч байсан үнийн дүнг нь авч үзэж, хооронд нь харьцуулж үзэхэд гадаад ажилчдын, үндсэн ажилчдын, гэрээт ажилчдын гэсэн гурван янзын цалин харагдаж байна лээ. Гурвуулаа нэг ажлын байран дээр ажиллаж байгаа шүү дээ.

Нэгдүгээрт, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар нэг ажлын байран дээр ажиллаж байгаа бол ижил төрлийн цалин авах ёстой. Энэ заалт зөрчигдөж байна

Хоёрдугаарт, Гэрээний 4-8 дугаар бүлэг дээрх үг үсэг заалтаа дагаагүй байна. Бид дэд ажлын хэсгийн дүгнэлтээ үндсэн ажлын хэсэгт өгсөн. 

Дубайн гэрээ болон бусад гэрээ, стратегийн чухал орд газар онц их хэмжээний зээл авах гэж байгаа бол зайлшгүй ҮАБЗ-өөр орж зөвлөмж авсан байх ёстой. Энэ гэрээний заалтууд зөрчигдсөн олон заалт байна. 

Төр төлөөлж шийдвэр гаргах гэж байгаа бол хуулиа л дагах ёстой. Хэрэв хууль зөрчсөн бол шүүхээр шийдвэрлэх ёстой. Зөрчил байна. Зөрчлөө арилгах уу, гэрээг зогсоох уу гэх мэт шийдвэрээ гаргах ёстой. Зөвлөмж авья гэсэн асуудлаар би үндсэн ажлын хэсэгтээ хандсан. 

-Гадаад-Монгол ажилчдын цалингийн зөрүү ямар байсан бэ?

- Ойролцоогоор 11 100 орчим ажилчин байгаа гэж хэлдэг. Яваад очиход гадаад ажилчин гэж хэсэг нөхөд тусдаа. Монгол ажилчин гээд 2400 орчим хүн л байсан. 138 компанийн ажилчид байсан. Би эрс эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл тухайн компани ашгаа аваад ажилчдаа 700 000-1 000 000 сая төгрөгөөр л цалинжуулж байна. Гадаад ажилчид нь 10 000-20 000 долларын цалин авч байна. Монголын 2400 орчим ажилчин дээр хөдөлмөрийн хууль маш сайн хэрэгжиж байгаа. Үлдсэн ажилчид дээр тийм юм огт байхгүй. Нийгмийн даатгал нь төлөгддөггүй, аюулгүйн ажиллагаа гэж байхгүй, Үйлдвэрчний эвлэл байгуулах ч боломжгүй. Тэгчихээд хэвлэлийнхэн юм уу зочид ирэхээр нөгөө төлөөлөл болсон 2400 монгол ажилчнаа харуулаад байдаг. 

Гадаад ажилчдын тоо хуулинд нийцсэн байгаа. 30/70 ч гэдэг юм уу. Харин цалин нь асар өндөр байгаа.

Бас нэг онцлох юм байна. Оюутолгойн Монголын талын ТУЗ гэдэг ямар хүмүүс байгаа нь маш ойлгомжгүй. Гаргаж тавих ёстой гэж байгаа. Үндэстэн дамнасан том гэрээ учраас долоо хэмжиж нэг огтлох ёстой. Гэрээгээ л дагая. Үнэхээр асуудалгүй бол гэрээгээ дагая. Зөрчилтэй бол цуцлах ёстой. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.