СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-21

Аалзнууд далайн эргийг бүхэлд нь торложээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Грекийн далайн эргийн Акитикогийн нутаг дэвсгэрийг аалзнууд аварга том тороороо бүрхжээ. Өдийд энэ нутагт шумуулнууд ихэсдэг нь аалзнуудыг анд гарах, үүрнээсээ гарч ирэх нөхцлийг бүрдүүлдэг гэж байгаль судлаач Мариа Чатзаки бичжээ. Мөн энэ үеэр аалзны үржил явагдаж, дараагийн үеийн аалзнууд шинээр мэндэлдэг байна. Өмнө нь Акитикод аалзнууд тороо татсантай таардаг байсан ч энэ жилийнх шиг асар их хэмжээгээр чулуу модыг бүхэлд нь ороож торлосон тохиолдол 2003 оноос хойш гарч байгаагүй гэнэ. Хэдийгээр аалзнууд үй олноороо цуглаж, далайн эргийг бүхэлд нь торлосон байгааг харахад дотор эвгүйцэх мэт ч хор хөнөөлгүй гэдгийг Мариа Чатзаки хэлсэн байна. Энэ төрлийн аалзнууд аюулгүй ба удаан амьдардаггүй гэжээ. Аалзнуудын “үдэшлэг” дууссаны дараа тор нь байгалийн жамаар аажимдаа бутарч алга болдог юм байна.

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.