Багш нарын 7-р их хурал хоёр өдөр үргэлжилж хаалтаа хийлээ. Хурлын хаалтан дээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газраас гаргасан тогтоолыг танилцууллаа.
БСШУСЯ, АХБ-тай гэрээ байгуулж сурах бичгийн хэвлэлтэд шаардлагатай 8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын тогтоолд:
- Багш нарын их хурлыг 5 жил тутамд хуралдуулах
- Энэ хичээлийн шинэ жилээс хичээл практикийн зардлыг төрөөс дааж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх
- Багшийн ажлын онцлогоос хамаарч үр дүнд суурилсан урамшуулал олгох, норм нормативаас давсан ачааллыг тооцоолж нэмэгдэл цалин олгох,
- Багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт жилд нэг удаа хамруулах
- Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын багшийн хөгжлийн төвийг байгуулах
- Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлж, сургалтын зарим хөтөлбөрийг цахимжуулахыг тусгажээ.
Мөн энэ удаагийн Багш нарын их хурлаас бусад багш нартаа хандан уриалга гаргасан байна.
Уриалгад:
- Сурагчиддаа үлгэр дууриал болох, мэдлэг түгээгчийн хувьд өндөр боловсролтой байх
- Хүмүүнийг сургаж мэдлэг оюуныг хөгжүүлэгчийн хувьд мэдлэг ухаан, харилцаа хандлагадаа цаг ямагт анхаарч нийгмийн хөгжлийн шинэ чиг хандлагыг соргог мэдэрч шинэ цаг үeтэй хөл нийлүүлэн, өөрөө өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарч ажиллах зэргийг тусгажээ.
Мөн Багш нарын их хурал дээр багш нар 4082 санал дэвшүүлсэн байна. Энэ бүхнийг нягталж ажиллахаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг амлалаа.