УИХ-ын ээлжит чуулганаар С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Ж.Батзандан: 20, 21-р зуун эх орончдын амь насыг авч одсон зуун. Жилийн өмнө Ж.Батзанданг оронд чинь нухна гэж байсан
- С.Зориг агсны хэргийг шалгах түр ажлын хэсгийг байгуулах санал гаргасан гишүүний нэг нь би. Учир битүүлэг аллага Монголын улс төрд их байна гэж иргэд ярьж байна. Ж.Наранцацралт амь насаа алдсаныг олон түмэн янз янзаар ярьж байна. Монголын газар шорооныхоо төлөө тэмцсэн О.Энхсайхан яагаад нас барсан юм. АТГ-ын дарга н.Дангаасүрэн гуай яагаад Австралид амь насаа алдах болов. 1984 онд С.Төмөр-Очир гуайг яагаад гэрт нь алсан юм. 20, 21-р зуун бол Монголын эх орончдын амийг авч явсан зуун. Монголын ард түмэн зөн билэгтэй, ухаантай учир бүгдийг мэддэг юм. Энд байгаа улс төрчид л мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй юм. С.Зориг агсны хэрэг бол бүр тодорхой хэрэг. 10-р сарын 02. Үүнийг мартаж болохгүй. Жилийн өмнө Ж.Батзанданг ална гээд, оронд чинь нухна гээд Тагнуулын ерөнхий газар чинь явж байсан шүү. Эрдэнэтийн асуудлыг ярьвал, С.Зоригийн хэргийг ярьвал ална гэж занасан. Амьд гэрч нь Л.Болд гишүүн. Та нар болохоор эх орончдыг алдаггүй юм аа гэдэг. Түр хороог өнгөрсөн онд яагаад байгуулаагүй юм бэ гэж байна. Хэдхэн сарын өмнө та нар дохионы хэлээр ярьдаг байсан шүү дээ. Ц.Элбэгдоржийн нэрийг хэлж чадахгүй, Б.Хурцын нэрийг хэлж чадахгүй дөрвөн үсэгт гэдэг байснаа мартсан уу? Н.Энхбаярын нэрийг хэлж чадахгүй хамар, амаа заадаг байснаа мартсан уу?
- Тэр 10-р сарын 02-ны орой хоёр том алдаа гарсан юм. Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн ороод гарсан, хэргийн газарт. Энэ цаашид хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн.
Хоёрдугаарт, хойшлуулшгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Энэээс болж замхарсан. Дээр нь шалгах хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Тагнуул, Цагдаа. Хамгийн сонирхолтой нь Ц.Элбэгдорж ерөнхий сайд байхад гараад Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байх үед хоёр гурван хүн балмад хэрцгийгээр шийтгүүлээд төгсгөл болж байгаа юм. Энэ сонирхолтой. 25 жилийн хугацаатайгаар энэ хэрэгт хэнч хүрч болохгүй байх хурал хийсэн. Одоо үүнийг нь ил гаргах гэхээр ил гаргаж өгөхгүй байна.