АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн том эгч Мэриэн Трамп Барриг татвараа нуу дарагдуулсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаад байсан юм. Холбооны шүүгчээр ажиллаж байсан Мэриэн Трамп хэргийн мөрдөн шалгах ажилтай зэрэгцэн тэтгэвэртээ гарахаар болжээ.
Түүнийг тэтгэвэрт гарсан тохиолдолд татвараас зайлсхийсэн гэх хэрэг автоматаар хаагдах юм. Өнгөрсөн жилийн намар Ерөнхийлөгч Трамп болон түүний эгч Мэриэн нартай холбоотой татварын хэрэг ил тод болсны дараа шүүхээс хэргийг шалгаж эхэлсэн байна.
Уг мэдээллийг Times сэтгүүлээс олон нийтэд танилцуулсан боловч Трампын өмгөөлөгч Чарлез Хардер сэтгүүлд хэвлэгдсэн бодит мэдээлэл хуурамч байсан гэж мэдэгджээ. Трампын гэр бүлийн хамгийн том эгч Мэриэнийг 1983 онд Ерөнхийлөгч агсан Рональд Рейган Нью Жерсигийн Холбооны дүүргийн шүүгчээр томилж байжээ. Өмнө нь Мэриэн прокурор байсан юм. Дараа нь Ерөнхийлөгч асан Билл Клинтон түүнийг 1999 онд Давж заалдах шатны гуравдугаар тойргийн шүүхэд нэр дэвшүүлсэн байна. Тэтгэвэрт гарахынхаа өмнөх хоёр жилд ямар нэг шүүх хуралд идэвхтэй оролцоогүй аж.
Мэриэн Трамп тэтгэвэртээ гарсан ч жил бүр авдаг цалинтайгаа дүйцэхүйц хэмжээний тэтгэмж авах юм байна. Жилд дунджаар 200,000 ам.долларын тэтгэмж авна гэж CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: www.cnn.com