СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-12

Гадаадад байгаа Монголчууд нийгмийн даатгалаа цахимаар төлнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монгол Улсын 200 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Харин Гадаад хэргийн яамныхан 159 мянган хүн байгаа гэжээ. Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхэллээ. Энэ ажлыг Төрийн банктай хамтран хэрэгжүүлэ буй бөгөөд шинээр программ боловсруулах ажил дуусах шатандаа ороод байна.

Гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо эргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах хүсэл сонирхол их байдаг. Гэвч өөрсдийн шимтгэлээ төлөх боломжгүй, хэн нэгнээр дамжуулан шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох , тасалдуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг нь өөрсдийн дураар бууруулах гэх мэт төвөгтэй байдал үүсдэг.

Тэгвэл сайн дурын даатгалын гэрээг цахимаар үйлдэж, шимтгэлээ цахимаар төлөх боломжийг бий болгосноор асуудал цэгцэрч, сайн дурын даатгуулагчдын тоо ч өснө гэсэн хүлээлт байна.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.