СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-21

Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

Маргааш “Авто машингүй өдөр”-ийг 07:00-17:00 цаг хүртэл зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх автозам, Сөүл гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаа хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 зам, Намъяанжүгийн гудамжаар үйлчилнэ.

 

“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа 17:00 цагт дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явах гэнэ.

Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар-Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд түр зогсох ажээ.

 Сэтгүүлч:Т.Сайнбуян

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.