СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израйлийн саран дээр буух төлөвлөгөө бүтэлгүйтэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хүн төрөлхтөн сансар огторгуйг судалж эхэлснээс хойш ердөө гурван орон саран дээр хөлгөө газардуулж чадсан нь Орос, Америк, Хятад юм. Израйльчууд саран дээр буусан дөрөв дэх орон болохоор сансрын хөлгөө илгээсэн ч бүтэлгүйтлээ.

Израйлийн хувийн санхүүжилтээр илгээсэн Beshereet хөлөг сарны гадаргуу дээр зөөлөн газардах явцад гол хөдөлгүүр эвдэрч сүйрсэн байна. Уг аяллын гол зорилго нь туршлага хуримтлуулж, сарны зургийг авч илгээх байсан юм.

Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Тел Авив дахь хяналтын танхимаас саран дээр буух үйл явцыг үзэж “эхний оролдлого бүтэлгүйтсэн ч дахиад оролдох хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Израйлийн иргэд гадаа талбайд дэлгэцээр түүхэн үйл явдлын гэрч болохоор сэтгэл догдлон хүлээж байсан ч чадсангүй. Хөлөг сүйрэхээс өмнө удирдлагын төвөөс холбоо тасарсан байна.

Дэлхийгээс сар хүртэл дунджаар 380,000 км зайтай.

Уг төслийг Израйльчууд 100 сая ам.доллараар хэрэгжүүлсэн нь саран дээрх аяллыг хямд төсөр аргаар хэрэгжүүлэх эхлэл болсон гэж сайшаасан байна. Хөлөг өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Америкийн Флоридагийн Cape Canaveral нисэх буудлаас хөөрч замаа олох хүртэл багагүй хугацааг зарцуулсан. Энэ сарын 4-ний өдөр хөлөг саранд хүрэх тойрог зам нэгджээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.