УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
-С.Зоригийн хэрэг дээр түр хороо байгуулах нь зөв. Гол нь ямар зорилготой, ямар шийдвэр гаргах вэ гэх үүднээс би асуулт асууя.
УИХ-ын гишүүн Л.Болд
Өнөөдрийг хүртэл энэ хэргийг 21 дэхь жилдээ шалгаж байна. 16 жилийн турш дөрвөн УИХ мөрдөн шалгаж байгаа тул парламент энэ хэрэг рүү орох бололцоогүй гэж хаасаар ирсэн. Одоо шийдэгдээд парламентээр хэлэлцье гэхээр шүүн таслах шатанд яваа учраас оролцох боломжгүй гэж мөн л хоёр жил уялаа.
УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
- Ганцхан С.Зоригийн хэрэг биш цаана нь нэг гэр бүлийг шатаасан гэх аймашигтай үйлдэл бий. Гурван хэрэг байна. Нэгдүгээрт хүн санаатай шатааж алсан. Хоёрдугаарт, улс төрийн нөлөө бүхий хүнийг захиалгатайгаар алсан. Гуравдугаарт, захиалагчийг илрүүлнэ. Яагаад засгийн газар дээр ажлын хэсэг байгуулж болохгүй байгаа юм бэ? Тагнуул, цагдаа танайх шүү дээ. Бүрэлдэхүүн хэдэн хүнтэй байх вэ? Би Ц.Нямдорж гуай танд дургүйдээ биш шүү. Тиймээс би таныг түр ажлын хэсэгт ороод хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл, ашиг сонирхол гэдэг зүйл орох вий. Нэгдүгээрт эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа нөлөөлөх вий. Мөн өөрөө эрх мэдэлтэй, цагдаа, тагнуултай ойрхон гэдэг утгаараа өөр тийш чиглүүлэх вий гэж хардаж байна?
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
- Би ажлын хэсэгт орно О.Баасанхүү гишүүн ээ. Намайг хардана уу, сэрдэнэ үү ёстой хамаагүй. Би 37 оны хэлмэгдүүлэлтийг зогсооход үүргээ гүйцэтгэнэ. Намайг захиалагч болгочихсон явж байгаа шүү дээ бүр. Би айхгүй. Хэдэн хэрэг үүсгэнэ хамаа алга.
УИХ-ын ээлжит чуулганаар С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Ж.Батзандан: 20, 21-р зуун эх орончдын амь насыг авч одсон зуун. Жилийн өмнө Ж.Батзанданг оронд чинь нухна гэж байсан
- С.Зориг агсны хэргийг шалгах түр ажлын хэсгийг байгуулах санал гаргасан гишүүний нэг нь би. Учир битүүлэг аллага Монголын улс төрд их байна гэж иргэд ярьж байна. Ж.Наранцацралт амь насаа алдсаныг олон түмэн янз янзаар ярьж байна. Монголын газар шорооныхоо төлөө тэмцсэн О.Энхсайхан яагаад нас барсан юм. АТГ-ын дарга н.Дангаасүрэн гуай яагаад Австралид амь насаа алдах болов. 1984 онд С.Төмөр-Очир гуайг яагаад гэрт нь алсан юм. 20, 21-р зуун бол Монголын эх орончдын амийг авч явсан зуун. Монголын ард түмэн зөн билэгтэй, ухаантай учир бүгдийг мэддэг юм. Энд байгаа улс төрчид л мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй юм. С.Зориг агсны хэрэг бол бүр тодорхой хэрэг. 10-р сарын 02. Үүнийг мартаж болохгүй. Жилийн өмнө Ж.Батзанданг ална гээд, оронд чинь нухна гээд Тагнуулын ерөнхий газар чинь явж байсан шүү. Эрдэнэтийн асуудлыг ярьвал, С.Зоригийн хэргийг ярьвал ална гэж занасан. Амьд гэрч нь Л.Болд гишүүн. Та нар болохоор эх орончдыг алдаггүй юм аа гэдэг. Түр хороог өнгөрсөн онд яагаад байгуулаагүй юм бэ гэж байна. Хэдхэн сарын өмнө та нар дохионы хэлээр ярьдаг байсан шүү дээ. Ц.Элбэгдоржийн нэрийг хэлж чадахгүй, Б.Хурцын нэрийг хэлж чадахгүй дөрвөн үсэгт гэдэг байснаа мартсан уу? Н.Энхбаярын нэрийг хэлж чадахгүй хамар, амаа заадаг байснаа мартсан уу?
Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн ороод гарсан, хэргийн газарт. Энэ нь цаашид хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн
- Тэр 10-р сарын 02-ны орой хоёр том алдаа гарсан юм. Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн ороод гарсан, хэргийн газарт. Энэ цаашид хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн.
Хоёрдугаарт, хойшлуулшгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Энэээс болж замхарсан. Дээр нь шалгах хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Тагнуул, Цагдаа. Хамгийн сонирхолтой нь Ц.Элбэгдорж ерөнхий сайд байхад гараад Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байх үед хоёр гурван хүн балмад хэрцгийгээр шийтгүүлээд төгсгөл болж байгаа юм. Энэ сонирхолтой. 25 жилийн хугацаатайгаар энэ хэрэгт хэнч хүрч болохгүй байх хурал хийсэн. Одоо үүнийг нь ил гаргах гэхээр ил гаргаж өгөхгүй байна.