СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-12

А.Алтангэрэл: Амьдрах гэж яваа нэгнээ авлига авч шулах хэрэггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Улаанбаатар хотын Гаалийн газрын байцаагч Н, Э нарыг авлига авсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Гаалийн байцаагчдад мөнгө өгсөн хэмээсэн иргэн А.Алтангэрэл манай редакцид хандлаа. Түүний яриаг хүргэе.

- Та ямар учраас Гаалийн байцаагч нарыг буруутгаад байгаа юм бэ?

-Би “БНСУаас авто машин нийлүүлэгчдийн холбоо”-ны тэргүүнээр 2017 оноос эхлэн ажилласан. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хоёр чингэлэгт найман машин оруулж ирсэн. Тухайн өдөр эхний дөрвөн машинтай чингэлэгээ оруулах гэтэл хэлцлийн үнээр авахгүй. Бааз үнэлгээгээр үнэлнэ гэхэд нь дургүйцсэн. н.

-Та хэлсэнийг нь өгсөн юм уу?

-700 мянган төгрөг авчирч өгтөл “Арай бага байна. Нэг сая төгрөг болго. Давхар хяналт болон Ахлах байцаагчид хэдэн төгрөг өгнө” гэж хэлсэн. Тэднийг эсэргүүцэн АТГ-т авлига авсан үйлдлийг чинь илчилнэ гэхэд “тоогоогүй.

-Та АТГ-д энэ мэдэгдсэн үү?

-Тийм. Авлига авсан үйлдлийг нь бичлэгээр баримтжуулсан. Хуулиараа авлига өгсөн, авсан хоёулаа буруутай. Хариуцлагаа хүлээнэ. Хамгийн гол нь .

-Улаанбаатар хотын Гаалийн газрын удирдлагуудад энэ талаар тухайн үед мэдэгдсэн үү?

-Улаанбаатар хотын Гаалийн газрын даргад байцаагч нар чинь авлига авсан гэж хэлсэн. Тэр даруйд тэднийг ажлын байр нь дээрээс нь дуудан хуралдаж түр хугацаагаар ажлаас түтгэлзүүлэх шийдвэр гаргасан. Би дөрөвдүгээр сарын 5-ны18:00 цагт “Монгол транс” компани дээр контенертэй машинаа авах гээд очиход Н,Э нар ажлаа хйигээд сууж байсан.

-Танаас өөр авлига өгсөн хүн байна уу?

-Олон хүн авлига өгч эднийг өөхшүүлсэн. Одоогоос сарын өмнө миний нэг танил хоёр вагон плита оруулж ирсэн. Гэтэл плитаг нь оруулаагүй. Мөн л нөгөө авлигаа авах гэж үзсэн байгаа юм. Харамсалтай нь авлигийг нь өгөөгүй. Тийм учраас түүний вагоныг гацаасан даа. Бүр хурдан вагоноо авахгүй бол плитаг чинь нэг, нэгээр нь гаргаж тоолоод ширхэг бүрийг нь үнэлнэ хэмээн сүрдүүлсэн байсан.

Мэдээллийн үнэн тэнцвэртэй байдлыг баримталж Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны зөрчил хариуцсан байцаагч Ш.Жаргалбаатараас авлига авсан байцаагч нарын талаар тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.

-Авлига авсан гэх байцаагч нар одоо ажиллаж байна уу. Тэд авлига авсан нь нотлогдсон уу?

-Байцаагч Н,Э нартай холбогдох хэргийг шалгаж мэдүүлэг авсан. Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх газарт шилжүүлсэн. Одоогоор тэднийг ажлаас чөлөөлсөн байгаа.


Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.