"Оюуны инноваци" төвөөс шүүгчийн хараат бус байдлын судалгаа явуулжээ. Судалгаанд 280 гаруй шүүгч хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнд шүүгчийг сонгон шалгаруулах, томлохтой холбоотой санал зөвлөмжүүдийг гаргажээ.
Өнөөдөр хэрэгжиж буй шүүгчийн сонгон шалгаруулалт төдийлөн үр дүнтэй, шударга байж чадахгүй байна гэж үзэж байна. Тухайлбал, шүүгч сонгон шалгаруулах хэлэлцүүлэг нь хаалттай, олон нийтэд мэдээлдэг цахим хуудас дээрээ мэдээллээ тавьдаггүй гэх мэт олон зөрчил гардаг. Тиймээс судалгаанд оролцсон шүүгчдийн дийлэнх хувь нь шүүгчийг сонгон шалгаруулдаг ШEЗ-ийн гишүүдийг eрөнхийлөгч томилж байгаа нь хараат бус байдлыг алдагдуулж байна гэж үзсэн байна.
Мөн ШEЗ-ийн гишүүдийн тоо цөөн учир тоог нэмэх. ШEЗ-ийн гишүүнд Хуульзүйн сайдын буюу улс төрийн албан тушаалтны санал ордог нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж үзсэн байна.
Тиймээс дараах хэд хэдэн үөвлөмжийг гаргажээ. Үүнд: