Зам тээврийн ослоор “нэг ангийн 52 хүүхэд” нас барсан тоог өнөөдөр танилцуулсан юм. Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас нийт 52 хүүхэд нас барсан бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар долоон хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд, хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.
Иймд осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийг эмчилж байгаа эмч нар санаачлан ард иргэдийн хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийн өнөөдөр зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын бүх эмч, ажилчид “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор цагаан халадтай байгууллагынхаа гаднах талбай болон ойролцоох автозамын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогслоо.
Зам тээврийн ослоор нас барж байгаа иргэдийн 80 хувь нь орон нутгийн замд явж байхдаа осолд өртсөн байдаг байна.