Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барих шийдвэр гаргасан. Энэ шийдвэр дээр УИХ-ын гишүүд өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нарын гишүүд 280 сая доллар зарцуулаад орхисон овоолгоо ашигласны дараагаар дараа дараагийн төмөр замын асуудлыг ярих ёстой гэж үзэж байна. Тэрбээр,
-Эрдэнэс-Тавантолгой компани өнгөрсөн жил 850 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Тэнд мөнгө хэвтээд байнаа даа? Тэндээс 200 хэдэн сая ам.долларыг төмөр зам руу оруулъя гэж шийдвэрлэснийг л би шүүмжлээд байгаа юм. 1км төмөр замыг 1.2 сая ам.доллараар барих юм билээ. Жил бүрийнх нь ашгаар санхүүжүүлээд дуусгая гэж байгаа юм билээ. Бонд гаргая гэсэн. Хэн авах юм?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар IPO хийнэ, зах зээлээс 3.5 тэрбум ам.доллар гаргана гээд байдаг. Хэн энийг авах юм бэ? Ашиг болж гарч ирсэн 800 хэдэн тэрбумыг нь хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй төмөр зам руу хийх гээд байна шүү дээ. Хамаг юмаа зэрэмдэглээд хаячихлаа. Нэг жорлонгийн нүх ухаад байж байхад мөнгө нь дууссан. Дараа нь мөнгө орж ирэнгүүт өмнөхөө бөглөлгүй, дахин нүх ухсан. Ингээд хоёр нүхтэй үлдсэн гэрийн эзэн шиг л байна. Ийм л байдал харагдаад, бухимдаад байна. Эдийн засгийн гацааж, маш том хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна.
Тавантолгой-Гашуунсухайтын эхний төмөр замын асуудлаа шийдчихвэл өөр олон асуудал шийдэгдэх боломжтой. Энд 10 тэрбум ам.долларын алдагдсан боломжийн асуудал яригдаж байна шд. Энэ замд 10 гаруй мянган машин техник, 14 мянган жолооч ажиллаж байна. 60 гаруй жолооч нас барсан. Энэ хүмүүсийн амийг төр засгаас нэхэж л таарна шүү дээ. Тэнд хар тамхи, биеэ үнэлэх, хулгай, хүн амь гээд олон болох, болохгүй хэрэг гарч байна. Иймд энэ хүмүүсийн асуудлыг шийдвэрлэмээр байна. Иймээс санаа зовоод байна.
Мэдээж зүүн тийшээ төмөр зам тавилгүй яах вэ. Төмөр зам өртгөө нөхөхөд үнэхээр хэцүү. Урагшаа шууд гаргаад зарж болох нүүрсийг хажуу тийшээ 415 км зөөх шаардлага байна уу, үгүй юу. Улс төр бизнесийн салбарыг боомилж байна.
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бол залилангийн төсөл болчихлоо. Хойноос төмрийн хүдэр авчраад, боловсруулъя гэдэг санаа бол зөв. Харин байршил нь зөв үү? Бичиг цаасанд хэр хэмжээний мөнгө үрсэн бэ гэдэг нь асуудал байхгүй юу. Чойр гээд том зангилаа газарт төвлөрүүлэх боломжтой.
-Би өнгөрсөн жил хамгийн их ашиг олсон УИХ-ын гишүүн болсон. Яагаад гэвэл би MCS группийн хувьцаагаа бусад хувь нийлүүлэгчдээ зарсан. Намайг зохион байгуулалттай гүтгэдэг 40 орчим хуурамч хаягаар намайг гүтгэдэг.