Уралдааны автомашин үйлдвэрлэгч алдарт “Ferrari” компани Германы “Taschen” хэвлэлийн компаниар цоо шинэ дурсамж номоо хэвлүүлэхээр болжээ. Дурсамж номыг “Ferrari” компани үүсэн байгуулагдаж байсан 1947 оныг бэлгэдэн 1,947 ширхэг хэвлэх юм байна. Тусгай захиалагчдад зориулсан ном нэг бүрийн үнэ 30,000 доллар буюу нэг машины үнэтэй.
Үнэтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ үнэнд өвөрмөц, тансаг номын тавиур болон хайрцаг нь багтсан байна. Ferrari-12 цилиндр хөдөлгүүрийн хэлбэртэй номын тавиур болон хайрцгийг ган, хөнгөн цагаанаар урлажээ. Ийм тусгай загвар ердөө 250 ширхэг үйлдвэрлэгдэх юм байна.
Харин үлдсэн 1697 ширхэг ном нэг бүрийг 6,000 доллараар худалдаална гэж мэдэгджээ. 12,7 болон 17 инчийн хэмжээтэй 514 хуудас бүхий ном уралдааны автомашины хорхойтнуудын цайны ширээг чимнэ. Бүх номууд дээр компанийг үүсгэн байгуулагч Энзо Ферраригийн амьд үлдсэн цорын ганц хүү, компанийн дэд Ерөнхийлөгч Пьеро Феррари болон Гүйцэтгэх захирал агсан Сержио Марчионне нар гарын үсэг дурайна. Сержио Марчионне өнгөрсөн долоо хоногт амьсгал хураахаасаа өмнө амжиж гарын үсгээ зурсан байжээ. Олон жил тус компанийн түүхийг бичилцэж ирсэн зохиолч Пино Аллиеви номын редактороор ажилласан. “Ferrari” гэсэн энгийн мөртлөө эрхэмсэг нэртэй ном ирэх 10 дугаар сард бэлэн болно.
Эх сурвалж: www.cnn.com