СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсээ төмөр замаар тээвэрлэдэг байсан бол тонн тутам нь 130 ам.доллар болох байсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

ШУУД: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ҮАБЗ-ийн дагуу Засгийн газраас шийдвэрлэсэн төмөр замын чиглэлүүдийн талаар мэдээлэл өглөө. 

-АНУ зэрэг орнуудад цэргийн инженерийн салбараа ашигладаг юм билээ. Иймээс бид хямд хүчээр, Нефтийн үйлдвэр болон бусад ордуудыг түшиглэн баригдах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг цэргийн хүчийг ашиглан барихаар шийдвэрлэсэн. Тавантолгой-Гашуунсухай, Хангийн зам гээд гурван төмөр замын ажил гурвуул энэ жил эхэлнэ. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэдэг байсан бол одоо борлуулж байгаа 70 ам.доллар маань 130 болж нэмэгдэнэ. Алдагдсан боломжийн өртгийг тооцох хэрэгтэй. 

-Төрийн ямар ч шийдвэрийг Захиргааны шүүх хэлэлцэх боломжгүй болох хууль маргааш хэлэлцэгдэх гэж байна? 

-Хоёр талтай. Маргааш хэлэлцэх хуулийн хэлэлцүүлэг дээр нэг жишээ хэлэхэд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын орчимд газар олгосон, үүнийг нь гурван шатны шүүхийн шийдвэрээр баталгаажуулсныг юу гэх вэ? Ийм байдлуудаас гарах гэсэн хууль зүйн гаргалгаа л даа.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.