СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: С Эрдэнэ: Өмнөх сайд нар НДС-аас хүүлж, мөнгө олдог байсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

ШУУД: ХНХ-ын сайд болон НДЕГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн С Эрдэнэ өөртэй нь холбоотой яригдаж байгаа асуултуудад хариулт өглөө. 

"Капитал" банк дампуурсантай холбогдуулж түүнийг санхүүгийн чадамжгүй банкинд Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум төгрөгийг байршуулсан гэж буруутгаад байгаа. Түүгээр зогсохгүй, энэ мөнгөнөөс сонгуульд зарцуулсан байж болзошгүй гэж ярьж бичиж байгаа юм. Тэрээр, 

-. 368 мянган байдаг бил үү, тэтгэврийн насны ахмадын бүх тооцоог Сангийн яам руу шилжүүлдэг. Сангийн яам хянаад, Төрийн сан руу шилжүүлдэг. Төрийн сан хянаад салбаруудаараа тараадаг, ийм л байсан. 

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зөвхөн "Капитал" биш, бүх банкинд байршуулдаг байсан. Тэтгэврийн даатгалын санд мөнгө байхгүй, угаасаа мөнгө байгаагүй. Харин өмнөх сайд нар мөнгө хүүлж, мөнгө олдог байсан. Манайхаас өөр оронд НДС-ийн мөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийдэг бол манайд төсвийн цоорхой нөхөхөд ашигладаг. 

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг батлуулаад хэрэгжүүлэх гэж байхад 2016 онд гарсан эрх баригчид болиулсан. 3.5 их наяд төгрөг алга болсон. Одоо Баялгийн сан гэж яриад явж байна. Энэ бол нэг л зүйл шүү дээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.