СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Чулуунцэцэг: Миний хүүхдүүдийн амьдарч буй газрыг 15 хүнд давхардуулан олгосон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Чулуунцэцэг, Х.Батдэлгэр нар Баянзүрх дүүргийн газрын албанхны хууль бус үйлдэл хийгээд, Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хууль бус үйлдлийн талаар өнөөдөр 11.30 цагт мэдээлэл хийлээ.

Ингээд 2008 оны тавдугаар сард хатгасан хашаандаа байшин барьж, өөртөө болон хүүхдүүддээ газар авч байсан. 2010 онд Кадастрын зургаа хийлгэж холбогдох материалаа бүрдүүлэн өгөхөд зургаан хүүхдийн маань гуравт нь газрын гэрчилгээ олгож, гуравт нь олгоогүй.

Гэтэл миний хүүхдүүдийн амьдарч байгаа гэрчилгээ нь гараагүй гурван газар дээр Баянзүрх дүүргийн газрын албанаас давхардуулан 15 хүнд газар олгосон байна. Үүнээс үүдэн миний хүүхдүүд он удаан жил амьдарч байшингаа барьсан газраасаа хөөгдөхөд хүрээд байна” гэв.

Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдэлгэр “Миний он удаан жил амьдарсан газарт өөр хүнд давхардуулан газар олгосон байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандахад шүүгч нар хуулийг уландаа гишгэж, луйварчдыг өөгшүүлж, жирийн иргэдийг хохироож, асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ асуудлыг би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлахаар энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн магадлалаа луйварчин Б.Болд-Эрдэнэд зориулан гаргасан. Б.Болд-Эрдэнэ гэдэг хүн газар өмчлөх, эзэмших ямар ч хүсэлт гаргаагүй байхад тэр хүний талд шийдвэр гаргаж, он удаан жил амьдарсан миний өргөдлийг хангасангүй. Би газрынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.