СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүн төрөлхтний шинэ төрлийг тогтоов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Филиппиний Лузон аралд байдаг Каллао агуйгаас 50,000-67,000 жилийн өмнө амьдарч байсан хүн төрөлхтний шинэ төрлийг нээжээ. Эрдэмтэд агуйгаас 2007 онд анх  хөлийн тавхайн яс олж, 2011, 2015 онуудад үргэлжлүүлэн малталт хийж гар хөлийн 12 яс, шүд, гуяны ясны хэсгийг олсон байна.

Олон жил үргэлжилсэн судалгааны дүнд эдгээр араг яс нь насанд хүрсэн хоёр хүн, нэг хүүхдийнх болохыг тогтоожээ. Хачирхалтай нь ийм ясны бүтэцтэй хүн төрөлхтөн урьд өмнө амьдарч байсан гэдгийг орчин цагийн эрдэмтэд хараахан олж нээгээгүй учраас шинэ төрлийн эртний оршин суугчдыг Хомо лузоненсис гэж нэрлээд байна.

Филиппин улсын нутаг дэвсгэрээс урьд өмнө ийм эртний олдвор олдож байгаагүй. Палаван арлаас олдсон Хомо сапиенс хүний яс 30,000-40,000 жилийн өмнө харьяалагдаж байжээ.

 

 

Лузоненсис хүмүүс бусад төрлүүдээс бага араа шүдээрээ илэрхий ялгаатай. Тэдний араа болон бага араа хамаагүй жижиг, гар хөлийн тавхайн яс тун өвөрмөц байсан аж. Хурууны яснуудын хэлбэр Хомочуудын өвөг 2,9-3,9 сая жилийн өмнө амьдарч байсан  Австралопитекустай төстэй байгаагаас харахад тэд амьд үлдэхийн тулд ямар нэг зүйл дээр авирдаг байсныг илтгэжээ.

 

 

2003 онд Индонезийн Флорес арлаас 100,000-60,000 жилийн өмнө амьдарч байсан хоббитын ясыг олсон байдаг. Тэд орчин цагийн хүн төрөлхтөнтэй харьцуулахад тархины хэмжээ нь 1/3-тэй тэнцэхүйц, метр орчим өндөртэй ч чулуу ашиглаж заан агнадаг байсан гэж үздэг. Хоббитууд газар нутгийн онцлогоос шалтгаалан улам бүр жижгирсэн ба магадгүй лузоненсисуудад ч ийм зүйл тохиолдсон байхыг үгүйсгэхгүй гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.