Аялал жуулчлалын төв болсон Тайландын нийслэл Бангкокийн худалдааны цогцолбор газарт өчигдөр гал гарчээ. Орон нутгийн цагаар 17 цаг 40 минутын үед худалдааны төвийн наймдугаар давхраас эхэлсэн галын улмаас гурван хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн нэг барилгаас унасан гэж мэдээлжээ.
Гал гарах үед Central World их дэлгүүрт байсан олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 17 хүн бэртэж гэмтсэн байна. Онцгой байдлын алба, түргэн тусламжийнхан хотын төвийн замыг хааснаар автозамын түгжрэл ихэссэн гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ.
Одоогоор галын шалтгааныг тодруулаагүй байна. Бангкок хотын захирагч Асвин Кванмуаны хэлснээр галын шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажил өнөөдрөөс эхэлнэ гэжээ. Худалдааны төв тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож хаалгаа барьжээ. Central World их дэлгүүр нь дэлхийд 11 дүгээрт ордог худалдаа наймааны томоохон цогцолбор юм.
Эх сурвалж: www.bbc.com