СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Лхамсүрэн: Өнгөрсөн онд бид сая гаруй ам.долларын оюуны экспорт хийсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

Энэ удаагийн “Баялаг бүтээгч” буландаа Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ICT группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэнг урилаа. Тус групп блокчейн, хиймэл оюун ухаан, программ хангаж, вэб сайт хөгжүүлэлт, хостингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 охин компанитай бөгөөд хүмүүсийн сайн мэдэх нь хөрөнгийн зах зээл дээр хамгийн их хөрөнгө босгож чадсан “Itools” компани юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Миний хувьд танайхыг мэдээллийн технологийн дата центер ажиллуулдаг гэж ойлгоод байгаа. Дата центер гэхээр зарим уншигчид маань мэдэхгүй байж магадгүй. Та задлаж тайлбарлахгүй юу. Яг юу хийдэг компани вэ?

- гэсэн үг. “Itools” компанийг яах гэж байгуулсан бэ гэхээр IT-гийн салбарт одоогоос арваад жилийн өмнө хатуу дэд бүтэц байгаагүй. Аливаа нэг шинэ бүтээгдэхүүн гарахад түүнийг нь найдвартай хадгалдаг сав байх хэрэгтэй. Монголчууд хэлдэг шүү дээ. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэгчээр бид саваа бэлдсэн. Ер нь технологи ирээдүйн 50-100 жилийн гарааны бизнес болох нь ээ. Тэгэхээр бид нар саваа бэлдэх хэрэгтэй гээд “Itools” компанийг байгуулсан. Ингээд саваа бэлдсэн учраас түүнийгээ дүүргэх төрөл бүрийн кейсүүд санаачлах хэрэгтэй болсон. Сүүлийн үед тренд болоод байгаа блокчейн технологи болон хиймэл оюун ухаанаар гаршсан тусдаа үйл ажиллагаа явуулдаг охин компаниудаа байгуулсан. Мөн программ хангаж, вэб сайт, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн сүүлийн үед яригдаад байгаа дата анализын чиглэлээр тусгайлан үйл ажиллагаа явуулдаг компани байна. Эдгээр компаниуд хоорондоо давхцахгүй, бие биенээ нөхөж байхаар ажилладаг. Жишээ нь, блокчейн технологи нэвтрүүлээд тэрийгээ “Itools” дээр байршуулдаг. Үүний дизайн, вэб сайтыг манай iTheme гэдэг компани хийдэг. Бид Австралийн зах зээл дээр вэб сайтаа экоспортолдог.

-Сүүлийн үед ямар технологи дээр ажиллаж байна вэ?

-Хамгийн . Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан хиймэл оюун ухаан ашигладаг Lend.mn шиг цахим зээлийн системийг бид бүтээсэн.

 

“ITOOLS” КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТ 300 ХУВИАР, АШИГ 170 ХУВИАР ӨССӨН

 

-Танайх дэлхийд анх удаа Хөрөнгийн биржийн платфорумыг блокчейн технологи дээр суурилж бүтээсэн гэж сонссон. Энэ технологийг үнэт цаасны компаниуд ашиглаж эхэлсэн. Цаашид томоохон төсөл дээр ажиллах уу?

-Манай Хөрөнгийн биржийн платфорумыг Засгийн газар дэмжиж, Сангийн яам бонд арилжаалах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанаар блокчейн технологи дээр суурилсан бонд арилжих журам гарлаа. Бидний араас Лондонгийн хөрөнгийн бирж, Нью Йоркийн хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж блокчейн болох гээд ажиллаж байна. Мөн блокчейн технологи ашиглаад албан журмын даатгалыг шинэчилсэн. Ингэснээр даатгалын секторт учирдаг мэдээллээ алдах, хэн нэгэн мэдээллийг нь засдаг байдлыг үгүй хийх, өртөг зардлыг нь бууруулах тал дээр ажилласан. Системийг нь хүлээлгэж өгөөд удаагүй байна. Хамгийн сүүлд хүмүүс хоорондоо дээд тал нь хоёр хувиар мөнгө зээлж болдог Zeel.mn сайтыг хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын санхүүгийн секторт маш том өөрчлөлтийг авчрах бүтээгдэхүүн болсон.

-Танайх яаж ашиг олдог вэ. Танай бизнесийн модель юу вэ?

-Ашиг гэдэг өөрөө хэд хэдэн зүйлийн шалгуур. Мэдээж мөнгөн ашиг байна. Технологи ашиглаад аливаа үйлчилгээний зардал мөнгө буурч байвал нийгэмдээ үзүүлж байгаа ашиг болно. ICT групп ашгийг дөрөв ангилж үздэг. Орлого, нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөө, харилцагчийн хөгжил дэвшил, зорьсон зүйлээ бүтээж байгаа нь ашиг болж байгаа юм.

-“Itools” компанийн хувьд хөрөнгийн зах зээл дээр хоёр жилийн өмнө IPO босгоход захиалга нь давж биелсэн. Энэ жил хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу?

-“Itools” манай группээс тусдаа хувьцаат компани. Миний хувьд тухайн компанийг төлөөлөх хүн биш. Гэхдээ мэдээллийн чанартай хэлэхэд . Өсөлтөө байнга хадгалаад явж байна. Компаниуд, төрийн байгууллагууд цахимжихын хэрээр “Itools” компанийн дата центер дээр хадгалагдана. Тэгэхээр энэ компанийн ирээдүйн өсөлт, ашиг нь маш ойлгомжтой байх болов уу гэж бодож байна.

-ICT группийн хувьд ашиг орлого нь ямар байгаа вэ? 

-Технологи бүх секторт нэвтэрч байна. Өмнө нь санхүүгийн зах зээл дээр технологи ашиглагдаж байсан бол өнөөдөр хууль, хөдөө аж ахуйн, үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсролын салбарт маш хурдацтай нэвтэрч байна. Тэгэхээр үүнийг хийж гүйцэтгэдэг компани болон хүний нөөц бий болно. Энэ салбарт бидний ажил хүлээж байгаа. Тиймээс ирээдүй гэрэлтэй байна.

-Технологи бүх салбарт нэвтэрч байна гэж та хэллээ. Энэ үйл явц маш хурдтай явж байгаа нь мэдрэгдэж байгаа л даа. Гэхдээ ямар салбарт илүү технологи нэвтрээсэй гэж боддог вэ?

-Эрүүл мэнд, боловсролын салбар технологийн шилжилтийг гардаж хийгээсэй гэж боддог. Энэ салбаруудад бизнес байх боломжгүй. Эрүүл мэнд, боловсролын систем хүн болгонд ижил тэгш хүрдэг байгаасай гэдэг мөрөөдөл байдаг. Захын, хотын төвийн, хувийн сургууль гэж битгий байгаасай. Хүүхэд бүрт боловсролын систем ижил тэгш хүрдэг байгаасай. Технологийн дэвшил нь багш, эмчийн ажлыг хөнгөлөөсэй гэж хүсдэг. Бид энэ чиглэл рүү технологи хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Саяхан бид онлайнаар ерөнхий боловсролын шалгалтын дүнг засдаг системийг хийлцсэн.

 

ХҮМҮҮС ХУВИЙН МЭДЭЭЛЭЛДЭЭ ХАЙНГА ХАНДАЖ БАЙНА

 

-Цахим технологи хүчтэй хөгжихийн хэрээр эрсдэл бас үүсэх л байх даа?

-Технологи гэхээсээ илүү хүний нөөцийн эрсдэл үүсч болзошгүй байна. Цахим шилжилтийн ард амжилттай гарахад Монголд хүний нөөц байгаа билүү гэдэг нь эрсдэл дагуулж байгаа. Түүнээс биш монголчууд цахим шилжилтийн ард гарч чадна. Энэ хэмжээний шинэчлэлт, өөрчлөлтийг зохион байгуулах нөөц бололцоо байгаа шүү дээ.

-Төрийн хэрэгжүүлж байгаа ХУР, ДАН системийн талаар ямар бодолтой байдаг вэ. Өмнө нь иргэдийн хувийн мэдээлэл нь алдагдсан гэдэг шуугиан гарсан шүү дээ?

-Ер нь бол төрийн үйлчилгээг хялбаршуулахаар зохиогдсон ХУР, ДАН систем маш зөв зүйтэй алхам болсон. Гэхдээ аргачлал нь зөв үү гэдэг дээр эргэлзээтэй асуултууд байдаг. Иргэний мэдээллийг хэн нэгэнд чөлөөтэй гаргаж өгөхдөө аюулгүй байдлаа анхаараасай гэдэг бодолтой байна. 

-Аюулгүй байдлыг нь хамгаалах боломж байгаа юу?

-Хангалттай шийдэх технологийн гарц, шийдлүүд бий. Миний хувьд төрийн системийн талаар сайн мэдээлэлгүй хэрнээ ийм, тийм гэж ярих нь утгагүй болов уу гэж бодож байна. Манай үндэсний дата төв дээрх систем дээр санаа тавьж ажиллаж байгаа гэж найдаж байна. Гэхдээ төр иргэдийнхээ мэдээллийг хамгаалахын тулд цахим аюулгүй байдлын маш том алба ажиллах ёстой. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдах ёстой. Зарим лицензтэй программ хангамжийн ашиглах ёстой байх. Дээрээс нь төрийн аюулгүй байдал, мэдээллийн сангийн журмуудыг дагаж мөрддөг байх ёстой гэж бодож байна.

-Тэгээд яагаад тэр хамгаалалтыг нь хийхгүй байна вэ?

-Тэрийг бол би сайн мэдэхгүй юм.

-Барууны орнуудад хувийн мэдээллээ хамгаалах бүхэл бүтэн хууль гарсан байдаг юм билээ. Харин манай иргэд энэ тал дээр хайнга хандаад байна. Ер нь мэдээллийг хамгаалахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Иргэд хувийн мэдээлэл гэдэг ямар чухал зүйл вэ гэдэг тал дээр өнөөдөр хангалттай мэдлэг алга л даа. Тэгэхээр үүнийг нь далимдуулаад янз бүрийн гэмт хэргийн сэдэлтэй, залилангийн шинжтэй үйлдэл гарах вий гэсэн айдас зарим мэргэжлийн хүмүүст байдаг. Тиймээс ч янз бүрийн асуултууд урган гарч ирж байгаа байх. Хүмүүс өмнө нь facebook рүү ороод бүртгүүлэхдээ нууц үгэн дээр нь ач холбогдол өгдөггүй байсан. Одоо хүмүүс энэ ямар чухлыг ойлгож байна. Энэ байдлаараа иргэдийн мэдээллийн боловсрол сайжрах болов уу гэсэн найдлага байна.

-Цахим гарын үсгийн тухай хууль гараад удаж байна. Гэвч энэ хууль одоо болтол хэрэгжээгүй байна. Таны бодлоор шалтгаан нь юу вэ?

-Энэ хууль батлагдаад 8-9 жилийн нүүр үзэж байгаа. Хэрэгжих гээд маш олон төвшинд явсан. Өнөөдрийн байдлаар цахим гарын үсгийг хэрэглэх гэсээр байтал технологи нь хөгжөөд алга болчихлоо. Хурууны хээ, хүнийг илтгэх, баталгаажуулах маш олон шийдлүүд гаргаад ирлээ. Цахим гарын үсгийн хуулийг хэрэгжүүллээ гэхэд иргэн бүр флаш шиг төхөөрөмж аваад явах шаардлагатай болж байгаа юм. Гар утаснаасаа банкны шилжүүлэг хийлээ гэхэд тэр төхөөрөмж гар утсанд холбогдохгүй. Тэгэхээр хууль хэрэгжих бололцоогүй болчихож байгаа юм.

-Өнөөдөр манай дотоодын нийт бүтээгдэхүүний нэг ч хүрэхгүй хувийг оюуны бүтээл бүрдүүлж байна. Уг нь хөгжилтэй орнууд иргэдийнхээ оюуны бүтээгдэхүүнийг экспортолж, эдийн засаг нь хөгжиж байна шүү дээ. Манайд ингэж хөгжих боломж бий юу?

-Би хувьдаа нэг л зүйл бодож явдаг юм. Монголчууд гурван саяулаа. . Энэ нь дэлхий нийтэд биеллээ олоод явж байгаа. Facebook гэхэд нэг хүний санаа хоёр тэрбум хүнтэй зах зээлийг бий болгосон байна. Alibaba гэхэд Жакма гэдэг хүний санаагаар 1.5 тэрбум хүний зах зээлийг бий болгосон байна. Тэгэхээр Монголын гурван сая хүний хэнийх нь ч санаа бодол, 300-гаас дээш ам.долларын зах зээлийг бий болгох бололцоо байгаа юм. Тэр боломжийг бий болгохын тулд бид суурь дэд бүтцийг нь бэлдчихээд байна. Монгол хүн шилэн кабель буюу интернэтээр дамжуулаад гүн далайд гарах бодит боломж байгаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг дэлхийгээс хоцорч яваа нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувь хүний хөгжлийн индекс, боловсролын системийн үнэлгээ, эрүүл мэнд, санхүүгийн системийн үнэлгээ гээд маш олон зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ . Уг нь манай эдийн засгийн 20 хувь аялал жуулчлал, 20 хувь уул уурхай, 20 хувь хөдөө аж ахуй, 20 хувь нь мэдээлэл технологиосоо хамаардаг байгаасай гэж боддог. Өнгөрсөн онд гэхэд бид нар сая гаруй ам.долларын оюуны экспорт хийсэн. Цаашид энэ тоог улам өсгөнө.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.