СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-09-20

У.Хүрэлсүхийн талаар Цагаан ордны албан ёсны сайтад бичжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын найрсаг дотно харилцааг батлан харууллаа. Тэд монгол улсад үзүүлэх Мянганы Сорилтын сангийн 350 сая долларын буцалтгүй тусламж болон иж бүрэн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцэв. Монгол улс Афганистан дахь НАТО-ын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, Умард Солонгост тавьсан НҮБ-ын хоригийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ амласныг дэд Ерөнхийлөгч Майк Пэнс сайшаан дэмжсэн байна.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх боломж, сонирхлын талаар санал солилцлоо. Флоренс хар салхинд өртсөн иргэдэд зориулж Монгол улс 100,000 долларын тэмээний ноосон хөнжил бэлэглэсэнд Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийн өмнөөс талархаж буйгаа дэд Ерөнхийлөгч Майк Пенс Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ.

Эх сурвалж: www.whitehouse.gov

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.