Сансар огторгуйн хязгааргүй уудамд орших аймшигт хар нүх хэн бүхний сонирхлыг татахын зэрэгцээ айдас төрүүлсээр ирсэн билээ. Огторгуй ертөнцийн нууцлаг хар нүхний анхны гэрэл зургийг дэлхийн нийтэд танилцуулсан өдөр бол одон орон судлалын түүхэнд бичигдэх онцгой чухал цөг үе байлаа. Event Horizon Telescope /EHT/ төслийн эрдэмтэд урьд өмнө ямар ч сансар судлалын багийнхны авч чадаагүй хар нүхний гэрэл зургийг авч чадсанаа манай цагаар өнөөдөр 21 цагт танилцуулсан юм.
Зурагнаас харахад тоосонцор хийн туяагаар бөгжилж түүгээр хооллодог дугуй аварга том хар нүх манай дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд, Messier 87 галактикийн зүрхэнд оршиж буй ажээ. Хар нүхний зургийг авахад EHT төсөлд нийт 200 гаруй эрдэмтэд оролцсон ба Антарктик, Испани, Чили зэрэг байрлалуудаас найман радио телескоп ашигласан байна. Төслийн удирдагч Харвардын их сургуулийн эрдэмтэн Шеферд Доелмэний хэлснээр урьд өмнө гараг ертөнцийн хамгийн нууцлаг үзэгдэл хар нүхийг бид харах ч боломжгүй гэж боддог байсан бол анх удаа зургийг нь авч чадсан нь түүхэн үйл явдал гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com