Тун удахгүй хаврын газар, тариалалтын ажил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас зарим асуудлыг тодрууллаа.
Ч.Улаан:
Энэ жилийн тарилалтанд 10 мянга орчим тонн үр дутагдалтай байна. Энэ үрийг ОХУ-аас нийлүүлэхээр төлөвлөөд байна. Газар тариалангийн ажил эхлэхээр тариалан эрхлэгчдэд шатахууны дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна хөрсөө бордох үр, бордоон дээр нь мөн дэмжлэг үзүүлнэ. Энэ жил услагаатай газар тариаланг өргөжүүлэхэд анхаарч байна. 2019 онд 8000 га услалтын системийг тариаланчдад нийлүүлэхээр бэлтгээд байна. Услагааны системийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, урт хугацааны зээлээр олгоно. Мөн бага, дунд оврын техник хэрэгсэл, сайн чанарын жимсний суулгац нийлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Шатахууны дэмжлэгт л гэхэд зургаан тэрбум төгрөг зарцуулна. Бордоо, химийн бодис, үр суулгацад 10 орчим тэрбум төгрөг, буудайны урамшуулалд 13 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна энэ жилээс тариалангийн бүс нутгийг шинэчлэн тогтосоонтой холбогдуулж тариалангийн талбайг хашаажуулна. Энэ ажилд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.