Тайваний иргэн 28 настай Хэ гэгч эмэгтэйн нүд хавдаж, аньж чадахгүй болсноор нүдний эмчид хандсан байна. Фоин их сургуулийн эмнэлгийн нүдний эмч Хон Чи Тин эмэгтэйн нүдийг дурангаар хараад ихэд цочирджээ. Учир нь түүний нүдэнд ойролцоогоор дөрвөн мм урт дөрвөн ширхэг зөгий орсон байна.
Өвчтний ярьж байгаагаар шороо шуурах үед нүд рүү нь хог мэт зүйл орсон гэжээ. Тэр өдөртөө нүд нь хавдаж загатнаснаар эмчид хандсан байна. Эмч жижиг мэс ажилбар хийж зөгийнүүдийг гаргаж авахад бүгд амьд байсан гэжээ. Хэрэв жаахан удсан болоод эмэгтэй контакт линзгүй байсан бол хараагаа алдах аюултай байсан гэж эмч нар ярьсан байна.
Хөлсний зөгий гэж нэрлэдэг жижиг зөгий хүн рүү тэр болгон дайраад байдаггүй тул хүчтэй салхинд туугдан орсон байж магадгүй гэж үзлээ. Тэд чийглэг газарт суурьшдаг тул эмэгтэйн нүдэнд нулимсаар нь ундаалан амьдарч байжээ.
Эх сурвалж: www.bbc.com