БСШУС-ын сайд зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэхгүй гэх тушаал гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд зарим нэг үл ойлголцлын асуудал үүсч байна. Тухайлбал, “хичээлийн шинэ жил эхлэхэд буюу 9 сардаа багтаж зургаан нас хүрээгүй хүүхэд сургуульд орохгүй” гэх мэт яриа ч гараад байгаа юм. Тиймээс бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс энэ талаар дахин тодрууллаа.
Түүний хэлж буйгаар таны хүүхэд тухайн ондоо багтаад зргаан нас хүрч л байвал сургуульд элсэхэд ямар ч асуудалгүй ажээ. Жишээ нь, 2013 оны 12 сард төрсөн хүүхэд 12 сард дүүрэн зургаан нас хүрэх боловч ирэх намар буюу 9-р сард нь сургуульд элсч болох юм.