Хятадын баруун өмнөд нутгийн оршин суугч эмэгтэй цахим хуудсандаа улаан өнгийн алчууртайгаар загас барьж буй ТикТокын бичлэгээ цацжээ. Танг бүсгүйн бичлэгийг гурван сая гаруй хүн үзсэн боловч Хятадын Коммунист нам түүнийг залуу пионеруудыг гутаан доромжилсон хэргээр баривчлан хорьсон байна.
2018 оноос хойш хийж буй хэд хэдэн бичлэгтээ Танг улаан алчуур зүүжээ. Улаан алчуур нь Хятадын эрх баригч Коммунист намын хувьсгалт залуучуудын бэлгэ тэмдэг билээ. Гэтэл уг бэлгэ тэмдгийг хүндэтгэлгүй ашигласан хэрэгт Тангийг буруутган өнгөрсөн сарын сүүлээр хорьж саатуулаад 12 хоносон байна.
Хятадын цагдаагийн газраас эмэгтэйг улаан алчууртай хийсэн бүх бичлэгээ устгаж, 150 ам.долларын торгууль төлөхийг шаарджээ.
Хятадад богино бичлэг хийх, шууд дамжуулах аппликейшнүүд нийтлэг байдаг ч Засгийн газар үүнд төдийлөн нийцтэй ханддаггүй. Гадны цахим сүлжээнүүд энд хориотой гэдгээрээ алдартай. 2016 оноос эхлэн үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой дүр зурагт аюул учруулахуйц контентуудыг хориглосон. Livestream буюу шууд дамжуулдаг интернэтийн компаниуд хэрэглэгчдийн зохисгүй үйлдэлд блок хийх эрхтэй юм.
Эх сурвалж: www.cnn.com