СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван настай хүү аавынхаа iPad-ыг 2067 он хүртэл блокложээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

The New Yorker сэтгүүлийн ажилтан Эван Оснос цахим ертөнц дэх дагагчдаасаа тусламж гуйсан пост олны анхаарлыг татжээ. Түүний бичсэнээр iPad нь 2067 он хүртэл блоклогдсон байна.

Осносын гурван настай хүү аавынхаа түгжээтэй падыг онгойлгохоор хэт удаан оролдсон бололтой. Манай эцэг эхчүүдэд ч ийм зүйл тохиолдож байсан байх. Гэхдээ арай ч 48 жилээр блоклож байгаагүй болов уу.

Энэ хугацаа нь 48 жилтэй дүйцэж байгаа бөгөөд 2067 он хүртэл буюу Оснос тэтгэвэртээ гарсан ч iPad-аа нээх боломжгүй гэсэн үг юм. Хэрэв та Apple-ын гар утас, iPad хэрэглэдэг бол буруу нууц үг хийх бүрт цоож тайлах хугацаа нь нэмэгдсээр байдгийг мэдэх байх.

Твиттерт тавьсан Осносын постон доор уншигчид хөгжилтэй олон санал бичжээ. Зарим нь түүнийг

Харин Apple-ын зүгээс падаа “restore” хийхийг зөвлөсөн байна. Гэхдээ түүн дээр хадгалагдсан бүх мэдээлэл устана гэдгийг анхааруулжээ. CNN агентлагийг Осностой холбогдоход “одоо хүртэл түгжээг нь тайлж чадаагүй л байна. Өнгөрсөн хэдэн зуун минут надад хэдэн сая жил мэт санагдлаа” гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.