СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Т.Батцогт: БЗД-ийг хогтой, саарал дүүрэг гэж адалсан хотын даргын өмнөөс би иргэдээсээ уулчлал гуйя!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

-БЗД-ийн Ардчилсан намын дэд дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тус дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна -

Т.Батцогт:

- БЗД-т дахин сонгууль хоёр тойрогт явагдсан. 11 дүгээр хороонд болсон сонгууль дээр тус дүүргийн МАН мөнгө тарааж байгаад баригдсан. Гэтэл хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж хоёр тойрогт МАН-ын төлөөлөгч ялсан учраас дүүрэгт МАН засаглах ёстой гэж Э.Бат-Амгаланг БЗД-ийн засаг даргаар томилсон. Гэтэл шүүхийн захирамж гарч БЗД-т явагдсан уг нөхөн сонгууль хүчингүй гэж шийдвэрлэсэн. 

Энэ бүхнээс харвал хотын дарга С.Амарсайханы шийдвэр хүчингүй. 

Хамгийн гол нь БЗД-ийн Засаг дарга Баясах өргөдлөө өгсөн тул Дүүргийн Засаг даргаас чөлөөлж, оронд нь Э.Бат-Амгалаг томиллоо гээд байгаа. Гэтэл Баясах дарга өргөдлөө огт өгөөгүй байна.

НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан шаардлага хүргүүлсэн.

-Ашиг сонирхлын зөрчилтэй хотын дарга С.Амарсайханыг огцруул

-Туул голын хядсан бургасыг нөхөн сэргээ

-Зургаадугаар сарын нэгний дотор авсан арга хэмжээгээ мэдэгд гэсэн шаардлагыг хүргүүлсэн. 

 

 С.Амарсайханы ашиг сонирхол БЗД дээр асар их байна

Харамсалтай нь Ерөнхий сайд маань өндөр хамгаалалтад байдаг юм байна. Хүнд суртал гаргасан. Ямар ч албан тушаалтан нь гарч ирээгүй. Шуудангийн ажилтан л гарч ирсан. Ерөнхий сайд шаардлага хүлээж авсан эсэхээ ч мэдэгдээгүй. 

Хэд хэдэн хууль бус үйлдэл хийж БЗД-ийг булааж авах гэсэн орлодлогыг МАН тэр дундаа хотын дарга С.Амарсайхан гэдэг хүн хийж байна. Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ гэдэг нь ил болж байна.

Учир нь С.Амарсайханы ах С.Уламбаярын “Зүүн баян рефайнери” гэх компани БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Тэр компани Туул голын 6 га бургасыг хядаж барилга барьж байна. Үүнийгээ л хаацайлах гэж хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байна гэж үзэж байна.

БЗД-ийн засаг дарга Т.Баясах энэ хууль бусыг үйлдлийг нь зогсоох гэж газраа чөлөөл, цуцал гэж хэлж байсны гор одоо гарч байна уу даа. Яагаад гэвэл Т.Баясах гэдэг засаг дарга байгаа цагт өөрийнх нь ашиг сонирхолтой уг газрын үйл ажиллагааг зогсооно гэж айж байна.

 

Т.Батцогт: БЗД-ийг хогтой, саарал дүүрэг гэж адалсан хотын даргын өмнөөс би иргэдээсээ уулчлал гуйя!

- Хотын дарга С.Амарсайхан хэвлэл, мэдээллийнхний өмнө чимээр зүйл хэлсэн. “Баянзүрх дүүрэг хог новшиндоо дарагдсан саарал дүүрэг болсон” гэж хэлсэн. Гэтэл саарал болгосон хүн нь өөрөө шүү дээ. БЗД-ийн 360 мянган иргэдийг доромжилсонд нь би харамсч байна.

У.Хүрэлсүх сайд гарч ирэхдээ л хуулийг дээдэлж амьдрах ёстойгоос бус хууль сахиулагчдаас айж амьдрах ёсгүй гэсэн. Тэгвэл Өнгөрсөн долоо хоногт БЗД дээр цагдаагийн алба хаагчид нэр, тэмдгүүдээ бүгдийг нь хуулаад авчихсан иргэдийг хүчээр тараах гэж оролдсон. Азаар тайван өнгөрсөн. Эндээс хууль бус үйлдлийн эсрэг хууль сахиулагч нарыг ашиглаж байгааг харж болно. Энэ хууль бустай тэмцэж байгаа тань хаана байна вэ гэдгийг асууя.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.