Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг
"Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Чингис хааны өв соёлын хүрээлэн" байгуулахаар боллоо. Хэнтий аймгийн Дадал сум буюу Чингис хааны төрсөн газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй "Чингис хааны хөшөө дурсгалын цогцолбор"-ыг байгуулж байна. Манай улсад ийм дайны томоохон цогцолбор байдаггүй. "Чингис хааны өв соёлын хүрээлэн" уг цогцолборыг түшиглэж олон улсын хэмжээнд Чингис хаантай холбоотой арга хэмжээ зохион байгуулах, сургалт судалгааны ажил хийх, олон улсын хурал зохион байгуулах, тэмдэглэлт өдрүүдээр олон улсын арга хэмжээ, үзэсгэлэн зэргийг зохион байгуулах боломжтой болно.
Энэ жилээс "Ашиглалтын өмнөх захиргаа"-г байгуулж ажиллуулахаар боллоо.
Мөн "Үндэсний урлагийн их тeатр", "Байгалийн түүхийн музeй"-г шинээр байгуулах Ерөнхий сайдын захирамж гарна. Үндэсний урлагийн их театрын шинэ бүтээн байгуулалтын ажлыг зураг төслөөс нь эхлээд хийхээр боллоо.
Монголд Дуурийн теарт, Хүүхэлдэйн теарт гэх мэт бий. "Үндэсний урлагийн их театр" гэх агуулгадаа багтсан үндэсний хэмжээний теарт сүүлийн 30 гаруй жилд манай улсад огт байгуулагдаагүй. Иймд Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж эхэллээ. Энэ ажлуудыг ойрын хугацаанд БСШУС-ийн сайд хариуцан хийнэ" гэлээ.