- Барилга хот байгуулалтын сайд Х.Бадeлхан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ -
Х.Баделхан "Түрээсийн орон сууцыг хувьчлах шинэ журам гаргалаа. Түрээсэлж буй иргэн хүсэлт гаргаад хоёр шаардлага хангасан тохиолдолд түрээсийн орон сууцаа хувьчилж болно" гэлээ.
1-рт, 30 хувийг төлөөд ипотeкийн зээлд хамруулсан бол
2-рт, Таван жилийн дотор мөнгөө төлөөд хувьчилж авч болно. Энэ журам өнөөдрөөс хэрэгжинэ. Түрээсийн орон сууцаар ашиглаж байгаа байрууд энэ журамд хамаарна. "Буянт Ухаа-1,2" байрууд дахь 1512 айлын орон сууц энд хамаарна. Өнөөдрийг хүртэлх түрээсийн мөнгө хамаарахгүй. ТОСК-тай гэрээ байгуулж түрээсийн орон сууцанд орсон бол тэндээ дахиад шинээр гэрээ байгуулна.
Одоо баригдаж буй "Буянт-Ухаа" орон сууцыг түрээсийн орон сууц болгох төлөвлөгөөтэй байна. Цаашид түрээсийн орон сууцыг нэмэх боломж байхгүй юм байна. Гадны зээл, тусламжаар ийм боломж хайж байна.
Тухайлбал, Хятадын зээлээр 1080 айлын орон сууц мөн солонгосын 500 сая долларын буцалтгүй тусламжаар баригдах байруудыг мөн түрээсийн орон сууц болгоно.
Ипотeкийн зээлийг ирэх оноос Засгийн газар хэрэгжүүлнэ. Энэ ондоо зээлийн эргэн төлөлтийг Монгол банк хариуцаад дуусгана.