СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар тооцож, 1800 цэргийн албан хаагчаар бариулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

- Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих асуудлаар мэдээлэл хийлээ -

Б.Энх-Амгалан "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 247 км төмөр замын ажлыг эрчимжүүлнэ. Мөн

Энэ ажлыг хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Нэг ёсондоо бид цэргийнхээ хүчээр төмөр зам тавихаар боллоо. Нэг км төмөр зам барихад 1.2 сая ам.доллараар зарцуулна гэсэн тооцоо гарсан.

1800 цэргийн албан хаагч, 450 техник хэрэгсэл шаардлагатай. Мөнгөнийх нь асуудал шийдэгдмэгц ирэх тавдугаар сарын эхнээс ажлаа эхлүүлнэ. Цэргийн ангиуд өнөө маргаашгүй зохион байгуулалтад орох байх. Таван рот тус бүр 30 км хариуцаж ажиллахаар төлөвлөж байгаа" гэлээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг мөн ирэх тавдугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

"Энэ замыг ашиглалтад оруулснаар нэг тонн нүүрсийг 32 ам.доллараас буулгаж найман ам.доллароор тээвэрлэдэг болно.  Жилд төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ. Мөн хажуугаар нь авто замаар энэ хэмжээний нүүрс тээвэрлэх боломжтой.

Энэ замыг “Тавантолгой төмөр зам” компани туслан гүйцэтгэгч авч ажиллуулах зарчмаар барина. Тус замын тухайд БНХАУ-ын төмөр замтай нийлэх цэг зөрсөн. Энэ асуудлаа шийдэж чадвал 2020 онд ашиглалтад оруулна. Дөрвөн эгнээ даацын авто зам тавина. Концесс нь байгуулагдсан. Зургийн ажил хийгдэж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр 2021 оны эхний улиралд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ автозамын ажил эхэлсэн

"Улаанбаатар-Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил эхэлж байна. Газар чөлөөлөлтөд 6.5 тэрбум төгрөг Засгийн газраар батлууллаа. Нийт 64 обьект чөлөөлнө. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр эгнээг шинэчилнэ. Энэ ажил 2019 онд дуусна. Харин шинэ хоёр эгнээг 2020 онд ашиглалтад оруулна. 

Говь-Алтай-Баянхонгорыг холбосон 126.7км авто замын гүйцэтгэгч нь солигдож, "Макс рөүд" ХХК шалгарсан. Энэ жил ашиглалтад орно" гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.