СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-04-10

Хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирж гэмт хэрэг үйлдэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Он гарсаар 2312 хэрэг бүртгэгдсэнээс нийт хэргийн 34.5 хувийг шийдвэрлэж өгсөн. Мөрдөн шалгах газрын хэмжээнд нийт таван дүүрэгт дэмжлэг туслалцаа өгч ажилласан. Нийслэлд 6600 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс өмнөх жилтэй харьцуулахад 1309 хэргээр буурсан.

Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 42.7 хувь, хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 49 хувиар буурсан.

Мөрдөн шалгах газраас нийтийн байр,  ломбард, аж ахуйн нэгжүүдийг шалгасан. . Шөнө оройн цагаар хулгай хийдэг. Энэ дагуу шалгалт хийхэд 649 аж ахуйн нэгж байгууллага нийтийн байр түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зөвшөөрөлтэй 195, зөвшөөрөлгүй 451 аж ахуйн нэгж байгууллага байна. Дээрх нийтийн байрнуудын 383 нь хяналтын камертай, 317 камергүй байсан. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас олж тогтоосон.

Баянгол дүүрэгт дээрмийн гэмт хэрэг ихээр гардаг газарт эргүүлийн ажил явуулж хоёр бүлэг зургаан этгээдийг баривчилсан. Эдгээр этгээдүүд нь бага насны хүүхэд болон шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа охид, эмэгтэйчүүдийг дээрэмддэг байсан.

Томоохон эмнэлгүүдэд халаасны хулгай ихээр гарах болсон. Иймд камержуулах үйл ажиллагааг явуулж, ЭХЭМҮТ хяналтын 32 камертай болж, ХӨСҮТ 96 камер тавихаар бэлтгэлээ хийж байгаа.

Түүнчлэн халаасны хулгайн гар утаснууд Теди болон Монтелын гадна талд гар утас авна, зарна нэрийдлээр авч гадна талыг нь өөрчлөн зардаг. Иймд хулгайн гар утас заруулахгүй байхаар Монтел, Тедигийн 200 гаруй түрээслэгч нарын лангууг камержуулсан.

Мөн гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчлан шалгасан. . Гар утсаа хулгайд алдсан хүмүүс байвал цагдаагийн байгууллагад хандан өөрийн гар утсаа танин авах боломжтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.