Японы армийн F-35 байлдааны нисэх онгоц нэг хоногийн өмнө Номхон далайн орчимд туршилтын нислэг үйлдэж байгаад радараас алга болсон.
Байлдааны онгоц Номхон далайд осолдсоныг гэрчлэх сэг зэмийг олсон байна.
Онгоцны ослыг тогтоосон ч нисгэгч нь ор сураггүй хэвээр байгаа юм.
Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй ба Японы арми уг онгоцыг ашиглаад жилийн хугацаа өнгөрчээ.
Нисгэгч хамт нисч байсан бусад гурван онгоцоос гэнэт холбоо тасарсан байна.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн 19 цаг 27 минутад Мисавагаас зүүн чиглэлд 135 км-ын зайтай онгоц холбоо тасарсан.
Нисгэгчид Мисавагийн нисэх хүчний баазаас хөөрөөд 30 минут өнгөрсөн байжээ.
NHK телевизийн мэдээлснээр осолдсон онгоцонд урьд өмнө нь ямар нэг гэмтэл саатал гарч байгаагүй гэжээ.
Аврагчид онгоцны нисгэгчийг үргэлжлүүлэн хайж байна.
Японы арми өмнө ашиглаж байсан F-4 байлдааны онгоцуудаа шинэчлэн 100 сая ам.доллараар F-35 онгоцуудыг худалдаж авсан.
Батлан хамгаалахын сайд Такэши Иваяагийн хэлснээр Мисавагийн нисэх хүчний баазад 12 ширхэг F-35 онгоцыг түр газардуулаад байна.
Reuters агентлагийн дамжуулснаар Америкийн үйлдвэрлэсэн F-35 байлдааны онгоц ашиглалтад орсноос хойш осолдож буй хоёр дахь тохиолдол юм.
Эх сурвалж: www.bbc.com