СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-10

Г.Давааням: Синтетик төрлийн мансууруулах бодис бүх төрлийн эд зүйлийг хувиргадаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Наранчимэг

Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албатай хамтран хар тамхитай тэмцэх нэгжийн удирдах алба хаагчдад сургалт зохион байгууллаа. Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, дэд хурандаа Г.Даваанямаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Хар тамхины асуудал өнөөдөр дэлхий нийтийн асуудал болоод байна. Тийм ч болохоор өнөөдөр АНУ-ын мэргэжилтнүүдээс сургалт авч байгаа байх. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

-Өнгөрсөн жилийн байдлаар . Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа залуусын 80 хувь нь 19-35 насны залуус. Эдгээр залуус найз нөхдийн хүрээлэлд сонирхож, хэрэглэж үзсэн байдаг. Харин үлдсэн хувь нь зүс таних хүмүүсээс хар тамхи худалдаж авч хэрэглэж байна. Сүүлийн долоогоос найман жилд энэ төрлийн гэмт хэрэгт 1500 орчим хүн холбогдсон байгаа.

-Энэ төрлийн гэмт хэрэгт сүүлийн жилүүдэд гадаад иргэд ихээр холбогдох болсон. Үүний шалтгаан нь юу вэ?

-Хар тамхийг тээвэрлэх, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ ихэвчлэн шуудан илгээмжээр оруулж ирж байна. Гадаадын иргэд Монгол Улсын иргэний нэр, хаяг дээр шуудан илгээмж ирүүлдэг. Тийм болохоор иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, урьдчилж мэдэгдээгүй газраас шуудан илгээмж ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллага болон гаалийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны нэр хаягийг ашиглаад хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэх хууль бус гэмт хэрэгт холбогдуулах эрсдэл байгаа юм. Үүнээс гадна аливаа улсын хилээр нэвтрэхдээ мөнгө амласан болон гуйвар ачаа тээшийг авч явахгүй байх, зайлшгүй авч явах тохиолдолд түүний ачаа тээшийг маш сайн нягталж, шалгаж үзэж байх хэрэгтэй.


Дэлхийн хэмжээнд 2018 онд 270 сая хүн хар тамхи хэрэглэж, 450 мянган хүн нас баржээ

-Санаандгүй байдлаар тээвэрлэж явсан хүмүүс хохирогч болсон тохиолдол бий юу?

-Одоогоор Цагдаагийн байгууллагад ийм хохирогч бүртгэгдээгүй байна.

-Хилээр нэвтрэхдээ өөрийнхөө гар тээшинд хар тамхи тээвэрлэсэн тохиолдол гарсан уу?

-Мансууруулах бодисын төрөл улам нарийсч химийн аргаар гаргаж авсан синтетик хэлбэрт шилжчихлээ. Тэгэхээр синтетик төрлийн мансууруулах бодис нь бүх төрлийн эд зүйлийг хувиргадаг болсон. Жишээ нь, улсын хилээр орж ирж байгаа цаасан илгээмж хэлбэртэй синтетик төрлийн мансууруулах бодис орж ирсэн тохиолдол бий.

-Хар тамхитай тэмцэх газарт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Энэ төрлийн гэмт хэргийг иргэдийн санал гомдлын мөрөөр шалгадаггүй. Маш нууц байдалд явагддаг. Цэвэр цагдаагийн алба хаагчдын ур чадвараас шалтгаалж илэрдэг. Тийм болохоор бид өнөөдөр АНУ-ын мэргэжилтнүүдээс сургалт авч байгаа юм. Дашрамд мэдээлэхэд, Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд "Илрүүлэлт, хяналт-2019" хэсэгчилсэн арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгууллаа. Зорилго нь шөнийн цэнгээний газрууд болон РС тоглоомын газар, саун массаж, хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байгаа газруудад хяналт шалгалт хийх юм. Энэ үеэр.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.