0-5 сая хүртэлх сургалтын төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг төрөөс 100 хувь, 5-10 сая төгрөгийн төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг төрөөс 80 хувь, 10 саяас дээш төлбэрэтй сургуулиудын хувьсах зардлыг төрөөс 30 хувь олгодог байна.
Өөрөөр хэлбэл, жилийн тав, аран саяаас эхлээд 50-60 саяын төлбөртэй сургуулиуд ч төрөөс хувьсах зардал нэрээр мөнгө авдаг гэсэн үг.
Гэвч хувийн сургуулиуд сурч буй хүүхдүүдээсээ асар өндөр төлбөр авдаг атал дахиад төрийн мөнгөнөөс хумсалж буй нь хэр шударга зарчим бэ гэх асуулт эндээс урган гарна. Энэ нь эргээд сургалтын чанар, орчин, стандартад ч тэгш бус байдлыг бий болгож буй учир олон нийт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг юм. Энэ асуудалд дээр БСШУС-ын сайдын тайлбарыг авсан юм.