СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сургуулиуд 1-р ангид элсэгчдийн бүртгэлээ хэрхэн зохион байгуулахаа мэдэхгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж нэгдүгээр ангид элсэгчдээс шалгалт авч, өрсөлдүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Уг тушаалыг энэ хавраас мөрдөж эхлэхээ ч өчигдөр/2019.04.09/ онцолсон.

Үүнтэй холбоотойгоор Тухайлбал, Шинэ Монгол сургууль 04-р сарын 08-наас эхлээд байсан бүртгэлээ зогсоож мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:

“...Бид сайдын тушаалыг олж авмагцаа жил бүр зохион байгуулж ирсэн 1-р ангийн элсэлтийн шалгалтын бүртгэлээ зогсоож, 4-р сарын 8-нд элсэлтийн шалгалтын хураамжаа төлж бүртгүүлсэн эцэг эхчүүдэд мөнгийг буцааж, бүртгэлийг хүчингүй болголоо. БСШУС-ын сайдын гаргасан энэхүү гэнэтийн шийдвэр 6 настанд зориулсан элсэлтийн шалгалтыг зохион байгуулах боломжгүйд хүргэв. 
гэжээ.

Өөрөөр хэлбэл, сургуулиуд тухайн сургуульд элсэх хүсэлтэй буй олон хүүхдүүдийг шалгалт авахгүйгээр хэрхэн зохион байгуулах талаараа төдийлөн ойлголтгүй байгаа бөгөөд  түүний гарц, гаргалгааг хайх шаардлага үүсч буйг эндээс харж болно.Харин энэ асуултад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэрхэн хариулсныг хүргэе.   

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.