СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-09

Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуй, мал эмнэлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар малын вакцин бэлтгэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалахад унгарын талтай хамтран ажиллаж ирсэн туршлагыг үндэслэн энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтойг онцлов.

Элчин сайд М.Галошфай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Биокомбинат УТҮГ-ыг өргөтгөх ажлыг эхлүүлэхээр талууд хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.