СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Охидын шивнээ: Ариун цэврийн хэрэглэлээс хэрхэн татгалзах вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Охид бүсгүйчүүд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл байгаль орчинд төдийгүй эрүүл мэндэд сайнгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулах болжээ. Тэгвэл сарын тэмдгийн үед хэрэглэдэг тампон, ариун цэврийн хэрэглэлээс хэрхэн татгалзаж байгаль орчинд ээлтэй эрүүл байх талаар The Guardian ийнхүү зөвлөсөн байна.

The Guardian багийнхны зөвлөж буй эхний зүйл бол сарын тэмдгийн аяга. Нэг үеэ бодоход энэ аягын талаар анхан шатны ойлголт бүсгүйчүүд бидэнд бий болсон. Хоёр төрлийн хэмжээтэй силикон аяга 12 цагийн турш таныг хамгаална. Энгийн хэрэглэл болон тампоныг дээд тал нь 4-8 цагийн турш ашигладаг шүү дээ. Сарын тэмдгийн аягыг дахин ашиглах боломжтой ба 10 хүртэл жилд элдэв асуудалгүй та хэрэглэж болно. Анхаарууштай нь аягаа ариутгахдаа зориулалтын цэвэрлэгчийг нь ашиглаарай.

Хэрэв танд аяга тийм ч тааламжтай санагдахгүй байгаа бол дахин ашигладаг даавуун хэрэглэлийг санал болгож байна. Үүнийг угааж, дахин ашиглах боломжтой тул байгаль орчинд хоргүй. Цэвэрлэхдээ хүйтэн усаар, элдэв химийн бодис хэрэглэлгүй байвал дээр гэж эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн эмч зөвлөжээ.

 

 

Дээрх хэрэглэлүүдээс гадна шингэн нэвтрүүлдэггүй дотуур хувцас байдгийг та мэдэх үү? Luna Undies, Thinx, Pretty Clever Pants зэрэг брэндүүдийн шингэн нэвтрүүлдэггүй хамгаалалттай дотуур хувцаснууд худалдаанд гарсан байдаг. Нэн ялангуяа сарын тэмдгийн сүүлийн хоногуудад хэрэглэхэд илүү тохиромжтой.

Их Британи улсад жилд 200,000 тн тампон, ариун цэврийн хэрэглэлийн хог хаягдал гардаг гэжээ. Ийм төрлийн хаягдал 100 орчим жил устаж алга бололгүй хөрс, усыг бохирдуулсаар байдаг юм.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.