АНУ-ын тэнгэр баганадсан өндөр барилгуудаас болж жил бүр 600 сая шувуу үхдэг гэдгийг the Cornell Lab of Ornithology шувуу хамгаалах судалгааны газраас танилцуулжээ. Тэр дундаа Чикаго, Даллас, Хьюстонд хамгийн их шувуу устаж үгүй болж байна гэжээ.
Олон арван давхар өндөр барилгуудын ихэнх нь шилэн байдаг учраас шувуунууд ойсон гэрэл, хуурамч нарны тусгалд хууртан хана мөргөж хүнд бэртэх, үхэх зэргээр хохирдог байна. Нэн ялангуяа улирал солигдох үеэр олон тэрбум шувуу Америкаар дамжиж Канад, Латин Америкийн хооронд нүүдэллэдэг. Нүүдлийн үеэр шувууд олноороо шилэн барилга мөргөж үхэх тохиолдол нэмэгддэг байна.
Чикаго, Даллас, Ньюстон хотуудад хамгийн их шувуу үхэж байгаагийн шалтгаан нь эдгээр хотууд Хойд Америкийн зүрхэнд буюу нүүдлийн шувуудын замд байдаг ажээ. Жил бүр шилэн барилга мөргөж үхэж байгаа шувуудын тоог нарийн гаргах боломжгүй гэж зарим эрдэмтэн судлаачид үзэж байна. 2014 оны нийтлэлд Америкийн нутаг дэвсгэрт жилд тэрбум шувуу шил мөргөж үхдэг гэсэн байжээ.
Шувууд шилэн барилгыг аюулгүй газар гэж андуурдаг үе бол шөнө юм. 1997 онд “Нисдэг амьтдыг аварья” хөдөлгөөнийхөн тэнгэр баганадсан өндөр барилгуудын эздэд хандан шувуудыг аврахын тулд шөнийн цагаар гэрлээ унтрааж, эрчим хүчээ ч мөн хэмнэхийг уриалж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com