Иргэн Ш.Жандос Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/Тендерийн хууль/ зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ.
Түүний үзэж буйгаар өрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/Тендерийн хууль/ 12.2, 12.3, 15.1, 15.3.4 дэх заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн байна. Тухайлбал,
Дээрх заалтууд дээр “захиалагч нь тендерт оролцогчийг санхүүгийн чадамжийг дур мэдэн заах” заалт оруулж өгсөн нь Үндсэн хуульд тэгш эрхийг хангах зарчмыг зөрчиж буйн дээр хөрөнгө мөнгөөр ялгаварлахгүй байх суурь зарчмыг ч зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Нэг ёсондоо Тендерийн хуулийн энэ заалтууд нь шинэ буюу жижиг аж ахуйн нэгжүүдэд боломж олгохгүйн дээр том, мөнгөтэй компаниудыг илүү хаацайлсан заалт болсон гэж үзэж гомдол гаргажээ.