СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-04-09

ШУУД: БЗД-ийн АН-ынхан Хотын захиргааны гадаа жагслаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

БЗД-ийн Ардчилсан намынхан өнөөдөр Нийслэлийн захиргааны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэд ямар учир шалтгаанаар жагсаж байгаа талаар бид БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч М.Далайцэрэнгээс тодрууллаа.

М.Далайцэрэн:

- Хоёр төрлийн шаардлага хүргүүлж бид жагсаал хийж байна.

Хоёрдугаарт, Бид тодорхой хуулийн үндэслэл тавьж шаардаж байна.

Гэтэл энэ хүчингүй хуулийн заалтаар явсан сонгуулийг үндсэлж хотын дарга хууль бус шийдвэр гаргасан. Хууль бус согнуулийн шийдвэрийг үндсэлж хууль бусаар Бат-Амгаланг гэгчийг дүүргийн засаг даргыг батламжилсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөө талаар хотын дарга С.Амарсайхан хотын дарга болохдоо БЗД-ээс сонгогдсон долоон төлөөлөгчийн дэмжлэгийг авч сонгогдсон. Өөрөөр хэлбэл, энэ долоон төлөөлөгчийг барьцаалсан. Тиймээс энэ долоон төлөөлөгчид өр төлөх байдлаар хуулиа зөрчиж ажиллахаа зогсоохыг шаардаж байна.

2017 онд хотын дарга С.Батболд мөн хууль бус захирамж гаргаж Э.Бат-Амгаланг БЗД-ийн засаг даргаар томилж байсан ч шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоогоод энэ шийдвэр нь хүчингүй болж байсан. Өнөөдөр энэ байдал мөн давтагдаж байна.

Яагаад гэвэл одоогоор нэг ч удаа БЗД-ийн засаг дарга Баясах болон ИТХ-ын дарга Ганчимэг нартай уулзаж, хэлэлцэх санал, албан бичиг ирүүлээгүй.

Түүнчлэн БЗД-ийн засаг дарга Т.Баясахыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж ярьсан. Гэтэл Т.Баясах дарга ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй явж байсан. Тиймээс удаа дараа иргэдийг хуурсан энэ үйлдлээ зогсоогооч гэж Баянзүрхчүүд шаардаж байна гэсэн юм. 

Харин хотын захиргааны гадаа жагссан АН-ын хэсэг нөхөд хотын дарга С.Амарсайханд шаардлагаа өгөөд гарч ирсэн. Энэ үеэр БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа:

- Бидний шаардлагыг НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хүлээж авлаа. Хуулийн хүрээнд асуудлыг шийдэж өгөхийг хүсч шаардлагаа өглөө. Нэмэлтээр хоёр асуудал тодруулсан.

Юун түрүүнд, БЗД-ийн засаг дарга Т.Баясахыг чөлөөлсөн хуулийн заалт. Монгол улсын засаг захиргаа, түүний нэгж, нутгийн удирдлагын тухай хуулийн 32,1-ийг үндсэлж чөлөөлсөн байгаа юм. Гэвч энэ заалт нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд чөлөөлөгдөх заалт. Тиймээс

Мөн  БЗД-ийн ИТХ-ын 03-р сарын 29-ний 03-р тогтоолын дагуу Т.Баясах гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.