СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шүхэр”-тэй жагсагчид хоригдож магадгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын тусгай хоёр бүсийн нэг Хонконгийн ардчиллыг дэмжигчид хамгийн багадаа долоо ба түүнээс дээш жил ял эдэлж хоригдож магадгүй байна.

Тэд Бээжин дэх эрх баригчдаас хараат бус бие даасан байдлыг шаардаж 2014 онд шүхэртэй жагсаал зохион байгуулсан.

Одоогоос таван жилийн өмнө Хонконгийн ардчиллыг дэмжигчид дотоодын сонгуулиар удирдагчаа сонгох эрхийн төлөө жагсаал хийсэн билээ.

Жагсагчдыг социологийн ухааны профессор Чан Кин Ман, хууль эрх зүйн профессор Бенни Тай, Баптист сайд Чу Ю Мин нар удирдан манлайлсан гэж үзжээ.

Хүний эрхийг хамгаалагчид Хятадын шүүх байгууллагын үйл ажиллагааг хурцаар шүүмжлэн буруутгажээ.

2014 оны шүхэртэй жагсаалыг Хонконгийн түүхэн дэх хамгийн том хэмжээний жагсаал үздэг юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.