СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, ХЭДС-ийн 1.3 тэрбум төгрөг Капитал банкинд байсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өчигдөр дампуурлаа зарласан Капитал банкинд Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны 100 гаруй тэрбум төгрөг байршиж байжээ.

2018 оны байдлаар Нийгмийн даатгалын сангийн   Одоо 101 тэрбум төгрөг үлдсэн. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7.2 тэрбум төгрөг байршиж байсны 6 тэрбумыг буцаан авч одоо 1.2 тэрбум төгрөг үлдсэн.

Сая эрх шилжүүлж авсан Монгол банкнаас манай 101 тэрбумыг төлөх шийдвэр гаргасан гэж сонслоо. Тэгэхээр тодорхой график гаргаад төлөх болов уу. Эхлээд иргэдийн хадгаламжийг барагдуулах арга хэмжээ аваад дараа нь сангуудын өрийг барагдуулна гэж ойлгож байна. Сан дээр ямар нэгэн эрсдэл үүсэхгүй.

-Монгол банкнаас төлнө гэхээр төрийн мөнгөөр л өр барагдуулах гээд байна уу?

- Яаж төлөхийг мэдэхгүй. Монгол банк эрх хүлээж авсан учраас Капитал банкны эд хөрөнгийг зардагсан уу ямар нэгэн байдлаар хөрөнгийг барагдуулах асуудлыг шийдэх байх.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.